Миний машин хогтой-Миний байгаль хоггүй аян

A- A A+
Миний машин хогтой-Миний байгаль хоггүй аян

Дэлхий дахинд Ковид-19 вирус дэгдсэн цар тахлын эд үеийн хоёр жилийн хугацаанд дотоодын аялал жуулчлал эрс нэмэгдсэн. Монгол орныхоо үзэсгэлэнт байгальд амарч, аялж зугаалах иргэдийн урсгал нэмэгдсэн энэ үеэр “Миний машин хогтой-Миний байгаль хогтой” аяныг бид санаачлан, өрнүүлсэн юм.

Тус аяны хүрээнд орон нутгийн болон нийслэл хотоос гарах, орох зам дагуух Петровис Группийн шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлж буй иргэдэд үнэгүй хогийн уутыг тарааж, тэдгээр уутыг ашиглан авч ирсэн хогийг эргэн хүлээн авч төвлөрүүлэх ажлыг зохион байгуулсан. Байгаль орчинд их хэмжээний хог үүсэх эрсдэлийг бууруулах зорилготой аяныг зохион байгуулсан хоёр жилийн хугацаанд нийт 700тн хогийг бид хүлээн авсан. Энэ нь 2тн-ын даацтай 350 хогны машины хэмжээтэй хогийг байгальд хаягдахаас сэргийлж чадсан юм.