Байгаль орчинд үлдэх байсан 500тн хогийг Петровис компани хүлээн авлаа

Байгаль орчинд үлдэх байсан 500тн хогийг Петровис компани хүлээн авлаа

Дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үед дотоодын аялал жуучлал сүүлийн 2 жилийн хугацаанд нэмэгдээд байна. Тэр дундаа урин дулаан цагт Монгол орныхоо үзэсгэлэнт байгальд амарч, аялж зугаалах иргэдийн урсгал нэмэгдсэн билээ. Энэ үед байгаль орчинд их хэмжээний хог үүсэх эрсдэл бий болдог бөгөөд энэхүү эрсдэлийг бууруулах үүднээс Петровис компани “Миний машин хогтой, Миний байгаль хоггүй” уриатай аяныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

 

Тус аяны хүрээнд нийслэл хотоос гарах, орох зам дагуу байрлалтай болон орон нутгийн Петровис группийн шатахуун түгээх станцаар үйлчлүүлж буй иргэдэд үнэгүй хогийн уутыг өгч эргээд ууттай хогийг хүлээн авах ажлыг зохион байгуулсан юм. Өнгөрсөн жил тухайн аяны хэмжээнд 200 тн хогийг хүлээн авч хогийн цэгт хүргэсэн. Харин энэ тоо өмнөх жилээс нэмэгдэж 120.000 гаруй хогийн уутыг тарааж, эргээд бүх сум, суурин газарт байрлах Петровис группийн шатахуун түгээх станцууд дээрээ нийт 500 тн хогийг хүлээн авчээ. Энэ нь 2тн-ы даацтай 250 хогийн машины хэмжээтэй хогийг байгальд хаягдахаас сэргийлж чадсан юм.

✅120,000 ширхэг хогийн уут тарааж

✅500 тн хогийг ШТС дээрээ хүлээн авч

✅250 ширхэг машин хог ачуулсан

Аяллын үеэр ус, ундааны сав, хүнсний бүтээгдэхүүний хайрцаг гэх мэт хог их гардаг тул хогийн уут маш их хэрэгцээтэй байдаг. Мөн хогтой уутаа аяллынхаа турш машиндаа аваад явах хүндрэлийг шийдсэн нь тус аяны давуу тал юм. Энэ нь аяллын зайлшгүй хэрэгцээ болох шатахуунаа авахдаа үнэгүй хогийн ууттай болоод зогсохгүй машиндаа байгаа хогоо шатахуун түгээгүүрт үлдээх боломж олгосон нь хэрэглэгчдийн зүгээс талархууштай зүйл болсон юм.

“Миний машин хогтой, Миний байгаль хоггүй” аян цаашид уламжлал болон үргэлжлэх юм.

Эх орныхоо үзэсгэлэн төгс байгалийг энэ чигээр авч үлдэх, ан амьтан, ургамал, түүхийн дурсгалыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд иргэн бүр хогоо зориулалтын газар нь хаяж байхыг Петровис группийн зүгээс уриалж байна.

 

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК