Д.Баатартөмөр: “Миний машин” хөтөлбөрийн шинэ машины эзэн болсны дараа баяр хүргэсэн 200 гаруй дуудлага ирсэн

Петровис Групп хэрэглэгчдэдээ шатахуунаа аваад шинэ автомашинтай болох боломжийг олгож буй “Миний машин” урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Урамшуулалт хөтөлбөрийн гурав дахь автомашины болон бусад эрхийн эзэн энэ сарын 15-нд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн шууд нэвтрүүлгээр тодорлоо.

Тодруулбал,

  • “Моннис Моторс” компанийн албан ёсны эрхтэй оруулж ирдэг Францын алдарт “Рено” брэндийн “0” гүйлттэй цоо шинэ “Дастер” автомашины эзнээр Хэнтий аймгийн Галшар сумын хэрэглэгч Д.Баатартөмөр
  • “Моннис моторс” компанийн 1,000,000 төгрөгийн авто үйлчилгээний эрхийн эзнээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын хэрэглэгч О.Түвшинзаяа,
  • 500,000 төгрөгийн шатахууны эрхийн эзнээр Улаанбаатар хотын хэрэглэгч С.Жавхлан,
  • 300,000 төгрөгийн “Мобил” брэндийн тос, тосолгооны эрхийн эзнээр Сүхбаатар аймгийн хэрэглэгч И.Болорчимэг нар тодорч, урамшууллаа гардан авлаа.

Урамшуулалт хөтөлбөрийн энэ удаагийн шинэ автомашины эзэн Д.Баатартөмөрт шинэ автомашиныг нутагт нь очиж гардуулсан юм. Тэрбээр сумын алдарч уяач юм. 

“Аймгаас гарч байна гэхэд нь их хүлээсэн. Байн байн гарч хараад л…”

-Урамшуулалт хөтөлбөр явагдаж байгааг та хэзээ мэдсэн бэ. Хэдэн эрхтэй оролцов?

-Долдугаар сард урамшуулалт хөтөлбөр эхэлснийг мэдсэн. Тухайн үед яаруу явсан болохоор эрхээ бүртгүүлж амжаагүй. Уяач хүний ид ажлын үе нь долдугаар сар шүү дээ.

Харин наймдугаар сарын 10-нд төв орж, шатахуун авахдаа “Миний машин” хөтөлбөр үргэлжилж байгаа эсэхийг сурагласан юм. Ажил багатай, цаг завтай явсан л даа. Тэгтэл түгээгч үргэлжилж байгааг хэлээд, кодоо 130360 дугаар руу илгээхэд болно гэж зааж өгөхөөр нь тэр өдөр авсан эрхээ бүртгүүлсэн.

Хөдөө сүлжээгүй тул төв дээр сүлжээтэй байгаа дээрээ гээд бүх эрхээ бүртгүүлсэн нь энэ.

-Шууд нэвтрүүлгийг тухайн үед нь үзэж чадсан уу?

-Шууд нэвтрүүлэг гарах өдөр айлд сууж байсан. Тохиолдлоор шууд нэвтрүүлэг гарч таарсан. Энэ үед надад дөрвөн эрх бий дээ гэж бодсоноос биш машины эзэн болох тухай төсөөлөөгүй сууж байв. Хамгийн сүүлд шинэ автомашины эзнийг тодруулахад миний дугаарыг дуудахад их гайхсан, дэлгэц дээр томоор харуулахад яалтачгүй л миний дугаар байсан тул итгэсэн.

Дугаараа хараад их сайхан санагдсан. Удахгүй холбогдох байх гэж бодоод сүлжээтэй газар руу гартал утсанд 200 орчим дуудлага ирсэн байсан шүү. Дуудлага хадгалах үйлчилгээний мессежүүд тасралтгүй ирсээр бараг таван минут үргэлжилсэн.

Дараахан нь Петровисоос залгаж, баяр хүргэсэн. Намайг нэгдэхэд хотод ирж машинаа авах боломжтой эсэхийг асуухаар нь болох байхаа л гэсэн. Харин маргааш нь аймаг ороод утсаа асаахад Петровисоос дахин залгаад манай нутагт машин хүргэж ирэхээр болсоноо дуулгасан.

Аймгаас гарч байна гэхэд нь их хүлээсэн. Байн байн гарч хараад л/инээв/.

-“Миний машин” гэсэн бичигтэй машин түрүүлээд ирэхэд ямар санагдав?

-Тун сайхан санагдсан. Би шинэ машинтай болсноо бэлгэшээж уяагаа гурав тойрлоо.

-Урамшуулалт хөтөлбөр маань үргэлжилсээр байгаа тул та ч мөн дахин оролцох боломжтой байгаа?

-Наадмаар гарч ирсэн янз бүрийн сугалаанаас азаа үзэхээр юм хождоггүй юм/инээв/. Тийм болохоор сугалаанд одгүй гэж өөрийгөө боддог байлаа. Харин “Миний машин” урамшуулалт хөтөлбөрөөр цоо шинэ автомашины эзэн боллоо. Үнэн шударга явагддаг энэ хөтөлбөрт бусад жолооч нар маань оролцож, аз одтой байхыг ерөөе.

Манай сумынхан аймгаас гарахдаа бүгд Петровисоос л шатахуунаа авдаг.

-Ярилцлагыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Хурдан хүлгийн уяанаас шинэ төмөр хүлгийн эзэн тодорсонд бид ч мөн бэлгэшээж байна. Та сумын алдарт уяач цолтой хүн юм билээ. Морь уяад хэр удаж байна?

-Тийм ээ, Би сумын алдарт уяач цолтой. Суманд азарга, соёолон хоёр удаа, их насны морь нэг түрүүлгэсэн. Даага ч хэд хэдэн удаа түрүүлгэж, айрагдуулсан. Сумын наадам, овоо тахилгын наадамд нийтдээ 50-иад айраг хүртсэн байна.

Дөрвөн настайгаа морь унаж сураад, зургаан настайгаасаа хурдны морь унасан.

Наймдугаар ангид орохдоо морь уяж эхэлсэн. Анх удаа 1995 онд азарга, соёолон уясан. Аль аль нь 20 орчмоор хурдлуулсан. Ингэж гараагаа эхэлсэн.

Гурван жилийн дараа буюу 1998 онд сумандаа даага айрагдуулсан. Үүнээс хойш уул, овооны тахилга, сумдын наадамд их оролцож, морь гадарладаг л болоод байна.

-Танай аав морь уядаг хүн байв уу, эсвэл та морь унадаг байж байгаад уяач болов уу?

-Аав маань малын эмч хүн. Завгүй ажилтай учир морь уядаггүй. Жаахан байхад саахалт айлууд морио уяад эхлэхээр нь аавыгаа морио уяя гэж гуйдаг байсан.

Аав морь уяхгүй байхаар нь би бригадын даргынхаа морийг унаад, нэлээд хэдэн удаа айрагдуулсан. 2-3 жил хурдан морь унаж, айрагдуулсны дараа намайг охин хонгор даагаар шагнасан. Энэ бол миний хөдөлмөрийн үр шим юм. Охин хонгор дааганы үр удамд олон ч хурдан хүлэг төрсөн дөө.

Харин ээж маань малчин хүн. Моринд гарамгай. Намайг хэвлийдээ тээж байхдаа нэгдлийн мянган адууны захад давхиж явсан гэдэг. Би төрсөн цагаасаа хойш моринд сонирхолтой байсан.

-Та ямар мэргэжилтэй вэ. Эзэмшсэн мэргэжил тань мал аж ахуйтай холбоотой юу?

-Би 1987 онд сумын сургуульдаа нэгдүгээр ангид орж байв. 1991 оноос Хэнтий аймгийн сургуульд сурсан. Монгол хэл бичгийн дээд сургуульд 1998-2001 онд суралцсан.

Багш, орчуулагч мэргэжилтэй хүн. Өвөл нь сургуульдаа сураад, зун нь морио уядаг байсан. Хөдөө малтай болохоор төвд суурин байх хүнд. Моринд дуртай болохоор багшийн мэргэжлээ орхисон. Гэхдээ мэргэжил маань мэдлэг, боловсрол, хүнтэй хэрхэн харилцах талаар сургасан.

-Ярилцлагын сүүлийн хормыг танд үлдээе?

-Эгчийн маань хүү н.Наранболд Австралид гэр бүлээрээ амьдардаг юм. Түүндээ мэндчилгээ дэвшүүлье. Мөн тус улсад амьдарч байгаа үеэл н.Энхтүвшин, Шведэд амьдарч байгаа н.Энхнаран болон АНУ-д амьдарч байгаа Даваанаа нартаа мэндчилгээ дэвшүүлье.

ФОТО:

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК