“Миний машин хогтой, Миний байгаль хоггүй” аян хоёр дахь жилдээ үргэлжилж байна.

Петровис Группээс “Миний машин хогтой, Миний байгаль хоггүй” уриатай аяныг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж эхлээд байна.

Уг аяны хүрээнд Петровисийн нийслэл хотоос гарах, орох зам дагуу байрлалтай шатахуун түгээх станцууд болон орон нутгийн 60 гаруй шатахуун түгээх станцуудаас худалдан авалт хийгээд хогийн уутаа аваарай.
Үзэсгэлэн төгс байгальдаа тэнд орших ховор ан амьтан, ургамал, түүхийн дурсгал гээд сэтгэлийг тань баясгасан газраа хогоо битгий үлдээгээрэй. Эх орондоо хайртай соёлч иргэн та хогоо зориулалтын цэгт хаях эсвэл Петровисийн өөрт ойр байрлах шатахуун түгээх станц дээр үлдээгээд яваарай✅

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК