НИК болон Петростар компаниуд 2019 оны шилдэг татвар төлөгчөөр дахин шалгарлаа

Татварын хууль тогтоомжоо шударгаар сахиж, улс, орон нутгийн төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулсан 2019 оны “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжийг Сангийн яамнаас шалгарууллаа.

2019 онд хамгийн их төлбөрийн баримт хэвлэсэн байгууллагаар Петровис Групп компанийн НИК болон ПЕТРОСТАР компаниуд дахин шалгарлаа.

Тайлант 2019 онд эдгээр компаниуд нь нийт 14,500,000 НӨАТ-н баримт хэвлэсэн дүнгээр бусад аж ахуйн нэгж, байгууллагуудаа тэргүүлсэн тул Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар талархал илэрхийлж, 999 сорьц бүхий мөнгөн зоос гардууллаа.

Шагналыг компани, хамт олноо төлөөлөн НИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат болон Петростар ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Хатанбүүвэй нар гардан авлаа.

Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгчид, хөгжилд түүчээлэн хамтдаа ажилладаг ажилтнууд та бүхэндээ баярлалаа.

БИД ХӨГЖИЛ ТҮГЭЭНЭ.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК