НИК, Петростар компаниуд 2020 оны “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, шилдэг аж ахуйн нэгж”-үүдээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry -наас Петровис Групп компанийн НИК, Петростар компаниудыг “2020 оны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, шилдэг аж ахуйн нэгж”-үүдээр шалгарууллаа. Шагналыг НИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат, Петростар ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Байгалтуяа нархүлээн авлаа.

Шагнал гардуулах үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёсндон хэлсэн “Цаашид хамтын хичээл зүтгэлээр сорилтыг даван туулж, улс орны нийгэм эдийн засаг, салбарын хөгжилд оруулах хувь нэмрээ улам бататгахыг хүсэж байна” хэмээн онцоллоо.

НИК, Петростар компаниуд нь стратегийн чухал ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгагдсан авто тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулан хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, агаарын чанарт эерэг нөлөөтэй, экологийн өндөр ангилал бүхий “Евро-5” стандартын шатахууны импорт, хэрэглээг нэмэгдүүлж, авто тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн олгожээ.

Петровис Групп нь байгаль орчинд ээлтэй, өндөр чанарын “Евро-5” стандартын шатахууныг 2016 онд салбартаа анх удаа нэвтрүүлж, хэрэглэгчдэдээ үйлчилж эхэлсэн.

Биднийг сонгон үйлчлүүлдэг үнэнч түншүүд, эрхэм хэрэглэгчдэдээ баярлалаа.

Бид хөгжил түгээнэ – Петровис.

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК