Петровис Группийн компаниуд Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжид нийт 34 удаа шалгарчээ

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай.

Ингэхдээ тухайн аж ахуйн нэгжийн:

  • Жилийн орлого
  • Улсын төсөвт оруулсан татвар
  • Нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо
  • Ашиг
  • Хөрөнгийн хэмжээ гэх үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг юм. 

Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтран ажлын хэсэг байгуулж, дээрх үзүүлэлтийг үндэслэн Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн жагсаадаг. 

Петровис Группийн компаниуд өнгөрсөн 16 жилийн хугацаанд ТОП 100 аж ахуйн нэгжид нийт 34 удаа шалгарснаас 19-д нь эхний аравт эрэмбэлэгдэж байжээ. 

Тэр дундаа шалгаруулалтын хамгийн чухал үзүүлэлт болох улсад төлсөн татварын хэмжээгээр НИК, Петростар компаниуд нь тогтмол дээгүүрт эрэмбэлэгдэж татварын орлогыг бүрдүүлэхэд  жинтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлох нь зүйтэй.

НИК, Петростар компаниудын улсын төсөвт оруулсан татварын хэмжээ, эрэмбэлэгдсэн байрыг сүүлийн 5 жилээр харуулав.

Дашрамд дуулгахад, Петровис Группийн компаниудаас ТОП 100-д хамгийн олон удаа шалгарсан  НИК ХХК нь сүүлийн таван жил дараалан Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжийн эхний аравт жагсжээ. 

Петровис Групп нь орон даяар тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 380 гаруй шатахуун түгээх станц, 2,000 гаруй ажилтнаараа дамжуулан нийт хэрэглэгчдэдээ шатахуун, тослох материалын үйлчилгээг найдвартай, тогтвортой хүргэж, Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа нь энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад жил бүр дараалан шалгарах үндэслэл болсоор иржээ.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК