Петровис групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Цэгцлэгч” төслийг дэмжин ажиллаж байна.

Петровис групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Цэгцлэгч” төслийг дэмжин ажиллаж байна.

Бидний өдөр тутмын амьдрал асуудал, шийдлийн дунд өнгөрдөг. Маргааш хэнд ч, юу ч тохиолдож болно. Гэхдээ бид ирээдүйд тулгарах эрсдэлийг түрүүлж шийдэх боломжтой.

Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 1 дүгээр улирлын тайлангаар Монгол улсын хэмжээнд 10,524 зам тээврийн ослын шинжтэй дуудлага бүртгэгдэж, 59 хүн амь насаа алдаж, 369 хүн бэртэж гэмтсэн харамсалтай үйл явдал болсон байна.

“Цэгцлэгч” төслийн гол агуулга нь Монгол улсад зам тээврийн осол, хэргүүд хамгийн их бүртгэгддэг гол цэгүүдийн шалтгааныг олж, олон талын мэргэжилтнүүдийн дүгнэлт судалгаан дээр үндэслэн тухайн ХАР ЦЭГ-ийг цэгцлэх зорилготой.

Бид эхний дугаартаа “Ар гүнтийн даваа”-г онцоллоо. Энэ замаар өдөр бүр 1000 орчим тээврийн хэрэгсэл явж өнгөрдөг. Ар гүнтийн давааны энэ зам Улаанбаатар хотоос хойд чиглэлд зорчих иргэдийн гол зам болдог. Харин та үүгээр зорчиж байсан уу?

Сүүлийн 5 жилийн хугацаанд Ар гүнтийн давааны замд нийт 150 гаруй зам тээврийн осол хэрэг бүртгэгдэн 15 хүн харамсалтайгаар амь насаа алдаж 90 гаруй хүн хүнд хөнгөн гэмтсэн байдаг.

Хар цэгийг арилгаж, цагаан цэг болгох боломж бий. Тухайн хар цэгийг хэрхэн цэгцлэх талаар бэлдсэн нэвтрүүлгийг Даваа гариг бүрийн 20:30 цагт Боловсрол суваг телевизээр хүлээн авч үзээрэй.

“Цэгцлэгч” төслийн эхний дугаарыг доорх линкээр орж үзэх боломжтой.

 

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК