Өөрийгаа цэнэглэ уриатай С24 Convenience Store

Петровис Групп нь Монголдоо анх удаа шатахуун түгээх станцуудыг дагасан, аян замд явж байгаа жолооч, зорчигчдын хэрэгцээг хангах зорилго бүхий Петромарт сүлжээ дэлгүүрийг 2004 онд байгуулж, одоог хүртэл амжилттай ажиллаж байна. Өдгөө бид уг сүлжээ дэлгүүрийнхээ чанар, стандартыг нэг шат ахиулан олон улсын жишигт нийцсэн, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг улам хүртээмжтэй, сэтгэл хангалуунаар хангаж чадах шинэ моделийг эрэлхийлэн С-24 Convenience Store дэлгүүрийг Улаанбаатар хот /Энхтайвны гүүрний баруун тал ШТС-29/, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Багануур дүүрэгт тус тус нээгээд байна.

 

С24 конвениенс дэлгүүр нь цэвэр дотоодын хөрөнгө оруулалттай, жишиг фрайнчайз сүлжээ болж чадахуйц дэлгүүр болж чадсан байна. Бид ялгарлуудаа гаргаж ирэхдээ өмнө нь Петромарт сүлжээ дэлгүүрийг ажиллуулж ирсэн 16 жилийн туршлага дээрээ үндэслэн монгол жолоочдын онцлог, хэрэгцээг тусгасан.

  • Жолоочдодоо: Конвениенс дэлгүүрийн үндсэн ахуйн болон хүнсний бүтээгдэхүүнээс гадна жолооч нар, машинд хамгийн их хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг. Та MobilSibiria, Sintec зэрэг тос тосолгооны бүтээгдэхүүнээс гадна шаардлагатай байгаа машины багаж, тоног төхөөрөмж, эд хэрэгслийг худалдан авах боломжтой

  • Анхны түргэн цахилгаан автомашин цэнэглэх станц:  Улаанбаатар хотын /ШТС-29/-д цахилгаан автомашин цэнэглэх болон эрчим хүч, автоматжуулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч ABB Группийн түргэн цэнэглэгч цахилгаан түгээгүүр ажиллаж, цахилгаан автомашин цэнэглэж байна. Машины төрлөөс хамаарч 20 хүртэл минутад цэнэглэж дуусдаг байна. Энэхүү станц нь цахилгаан автомашины хэрэглээг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй гэдгээрээ онцлогтой.

  • Халуун хоол: Бид зөвхөн ширхгийн хоолноос гадна AsianWok ресторантай хамтран 16 нэр төрлийн ази хоолнуудыг 3-5 минутын дотор бэлэн болгож хэрэглэгчдэдээ үйлчилж байна. Мэдээж конвениенс дэлгүүр тул сууж үйлчлэх хэсэг ч бий.

  • Drive Thru: Машинаасаа буулгүйгээр хүссэн үйлчилгээгээ авах боломж

  • Машин угаалга: Бидний гол хэрэглэгчид бол замд явж буй жолооч, зорчигчид тул тэдэнд юу хэрэгтэй байна?, Тэр бүхнийг үйлчилгээнийхээ нэг хэсэгт багтаахыг хичээдэг. Цэвэрхэн машинтай явах нь жолоочдын хувьд маш том сэтгэл ханамж учраас машин угаалгын үйлчилгээг мөн санал болгож байна.

  • АТМ: Танд бэлэн мөнгө хэрэгтэй бол манай дэлгүүрт АТМ ч байршдаг.

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК