2010 онд Интернэт /PWS/, 2015 онд Мессеж /INFO/, Хялбар /EASY/ цэнэглэлтийн үйлчилгээнүүдийг тус тус нэвтрүүлж хэрэглэгчдийн хэрэгцээтэй уялдуулан ажиллаж байна.
Хэрхэн хэрэглэх вэ?
Ашиглах явцад анхаарах зүйлс:
- Карт зөвхөн шатахууны төлбөрт зориулагдсан
- Тогтмол ашиглаж байх үед хугацаа сунгуулах шаардлагагүй
- Картаа 6 сар ашиглаагүй тохиолдолд карт автоматаар идэвхгүй болно
- Пин кодоо бусдад алдахаас сэргийлэх
- Карт эзэмшигч картыг бусдад дамжуулахгүй зөвхөн өөрөө хэрэглэх
- Пин кодоо 3 удаа буруу оруулбар пин код блоклогдоно. Хэрэв пин кодоо блоклуулсан бол Картын төвд хандан сэргээлгэх боломжтой
- Картыг нугалах, хугалах, норгохгүй байх
- Картын хаяж үрэгдүүлсэн тохиолдолд интернэт үйлчилгээний эрх авсан ажилтан хааж гүйлгээ хийх боломжгүй болгоно
- Хаяж үрэгдүүлсэн картаа сэргээлгэх хүсэлт гаргаснаас хойш ажлын нэг хоногийн дараа авах боломжтой.
Хэрхэн картын хэрэглэгч болох вэ?
Та манай дараах төвүүдэд хандан картын хэрэглэгч болно.
- Петровис компанийн төв байр
Бүрдүүлэх материал – Байгууллага
- ААН-ийн гэрчилгээний хуулбар
- Албан бичиг
- Картын үнэ – 2,500 төгрөг
https://card.petrovis.mn/login