Мэндчилгээ

ТУЗ-ийн даргын мэндчилгээ 

Эрхэм хүндэт хэрэглэгчид, хамтрагч байгууллагууд, хүндэт ажилтнууд аа

Петровис Группийн хамт олон бид Монголын газрын тосны салбарын түүхийг хамтдаа бүтээлцэж, өөрийн хувь нэмрийг оруулан салбарын хөгжлийг тодорхойлон ажиллаж ирлээ.

Бид Монгол эх орны өнцөг булан бүрт хүрч үйлчлэн аж үйлдвэр, техник технологи, газар тариалан, уул уурхай гээд улсын хөгжлийн гол тулгуур цөм болсон бүхий л салбарыг бүх төрлийн шатахуун, тослох материалаар ханган эх орны бүтээн байгуулалтыг хамтдаа цогцлоож буйдаа бахархалтай байна.

Мөн Петровисийн 2,500 орчим ажилтан иргэд, хэрэглэгчдийнхээ өрнөн дэвжих ажил, өсөн нэмэгдэх амьдралын мөнхийн хөдөлгүүрийг үл зогсоохын төлөө үргэлж хичээн ажиллаж ирэв.  Манай хамт олон улсынхаа тэргүүлэгч, түүчээлэгч компани болсон өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд чамгүй урт зам, бас олон сорилтуудтай тулгарсан. Гэхдээ зөв алсын хараа, шилдэг удирдлагуудын ур чадвар, нийт ажилтнуудынхаа хичээл зүтгэлийн үр дүнд бид үйл ажиллагаагаа тасалдуулалгүй, амжилтаа улам бүр ахиулж дандаа өсгөх замаар замналаа. Энэ бол бидний хамгийн том бахархал.

Анх 1997 онд Петровис ХХК болон үүсгэн байгуулагдсанаас хойш салбартаа нэвтрүүлсэн олон ажил, амжилтаар анхдагч бас тэргүүлэгч нь боллоо. Салбартаа анхлан нэвтрүүлсэн ажлуудаас онцлон дурдвал, Байгальд ээлтэй “ЭКО” ШТС, олон улсын стандартад нийцсэн хамгийн том хүчин чадалтай бүрэн автомат “Шинэ Толгойт” агуулах, санхүүгийн тайлагналын олон улсын стандартын санхүү бүртгэлийн “Майкрософт Навишн” систем, нийгмийн хариуцлагын тулгын гурван чулуу гэгддэг Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын ISO стандартуудыг цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлсан анхны компани болсныг дурдаж болно. Түүнчлэн олон улсад өргөн хэрэглэгддэг орчин үеийн дэвшилтэт бүтээгдэхүүн Евро-5 шатахууныг нэвтрүүлсэн зэрэг бидний амжилт олон.  

Бидэнтэй хамт байж үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгчид, хамтран ажиллагч байгууллагууд, ажилтнууд та бүхэндээ баярлалаа.

Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

Петровис Группийн ТУЗ-ийн дарга

Ж.Оюунгэрэл

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК