Нийгмийн хариуцлага

Бид орон даяар салбар нэгжтэй, үндэсний хэмжээнд тэргүүлэгч компани болохын хувьд бүх аймаг, сум суурин бүрт байрших өөрийн салбар, нэгжээр дамжуулан иргэд, хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж байна. Мөн улс орны өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан татвар, хураамж, шимтгэлийг хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шудрагаар төлж, улсын төсвийн бүрдүүлэлтэд бодитой хувь нэмрээ оруулан “Шилдэг татвар төлөгч байгууллага”,           ”Топ-100 аж ахуйн нэгж байгууллага”-аар удаа дараа шалгарч хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлан ажиллаж байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх төсөл

Петровис Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд дараах гурван чиглэлийн төслийг дэмжин ажиллахыг зорьж байна.

Бидний цөөхөн монголчууд төсөл

Бид үндэсний өв соёл, уламжлалаа эрхэмлэн дээдлэгч байгууллагын хувьд Мөнхчулуун Сангийн санаачлагаар улс орон даяар гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Бидний цөөхөн монголчууд” төслийг дэмжин хамтран ажиллаж Энэхүү төсөл нь өнөөгийн Монголчуудын амьдрал ахуй, өв соёл, ёс заншил, хүрээлэн буй байгаль орчны унаган төрхийг гэрэл зураг, дүрс бичлэгт буулган архивлаж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой юм. Ийнхүү бид өөрсдийнхөө уламжилж ирсэн ахуй соёл, ёс заншил, байгаль дэлхий, нүүдэлчин соёлоо цаашид үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж буйдаа баяртай байна.

Rally For Rangers хөтөлбөр

Монгол экологи ТББ-ын хамт олны санаачилгаар Rally For Rangers хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн байгаль хамгаалагчдад Японы YAMAHA брэндийн туулах чадвар сайтай 15 мотоцикль  хүлээлгэн өгөх аянд Петровис Групп аян замын хэрэгцээт шатахуунаар хангаж, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллалаа. Өнгөрөгч 2018 онд мөн Хөвсгөл аймгийн 16 байгаль хамгаалагчид мотоцикль хүлээлгэн өгөх төсөлд бид нийгмийн харуцлагын хүрээнд хамтран ажиллаж, байгаль орчинд ээлтэй, аюул осолгүй мотоциклуудыг байгаль хамгаалагчдад хүргэхэд хамтран ажилласан билээ.

Өнгө төсөл

Петровис Группийн хамт олон эх дэлхий, байгаль орчиндоо ээлтэй байх үүднээс хог хаягдлын ангилан ялгалтын ӨНГӨ төслийг компанидаа хэрэгжүүлэн эерэг өөрчлөлтийн тэргүүн эгнээнд нэгдлээ. Бид хаягдалгүй амьдралын хэв маягийг хамтдаа компанидаа хэвшүүлэхээр зорин  ажиллаж бцй нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудын нэг болно.

Бидний эрхэм зорилго болох хөгжил түгээх их үйлсээ нийгмийн хариуцлагын хүрээн хийж, хэрэгжүүлж буй олон ажлаараа батлан олон улсын жишгээр бүтээж, хэрэглэгч харилцагчдынхаа сэтгэл ханамжийг ямагт эрхэмлэн ажиллахыг ухамсарлан, үйл ажиллагаандаа тусгасаар байна.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК