Бодлого

Бидний үйл ажиллагаа хөгжлийн хөдөлгүүр болохын хувьд анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн дотоод, гадаад харилцагч, хэрэглэгчдийн итгэлийг хүлээн ажиллах нь эрхэм хариуцлага байдаг.

Мэргэжлийн шат дараатай үйл ажиллагааг өндөр стандартаар хүргэж буй манай 2500 орчим ажилтан бол манай баялаг юм. Иймээс ч олон жил ажилласан ажилтнууд болон залуу үеэ дэмжиж ажиллах бодлого барьж ажилладаг. Тухайлбал, “Петровис” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж байна.


Манай хамт олон улс орны өмнө хүлээсэн үүргээ ямагт ухамсарлан татвар, хураамж, шимтгэлээ хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулж, “ Найдвартай татвар төлөгч”-өөр удаа, дараа шалгарсаар ирлээ.


Шатахууны агуулах, шатахуун түгээх станц нь онцгой объёкт болохын хувьд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий сав, тоног төхөөрөмжийг ямагт ашиглаж байна. Одоогийн байдлаар, Монголын анхны бүрэн автоматжуулсан агуулах “Шинэ Толгойт”, “ЭКО” шатахуун түгээх станцыг ашиглалтад орууллаа. Үүний зэрэгцээ, үйл ажиллагаандаа ISO 9001, “Service excellence” олон улсын жишиг стандартуудыг нэвтрүүлэн, хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ хүргэн ажиллаж байна.


Тогтмол хэрэгжиж буй “Органик Монгол” хөтөлбөрөөр дамжуулан экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор бичил санхүүгийн зээл олгож байна.


Бид үйл ажиллагаа, бүтээн байгуулалтад үндэснийхээ үйлдвэрлэгчдийг дэмжиж хамтран ажилладаг.


Хөгжил түгээх их үйлсийг олон улсын жишгээр бүтээж, хэрэглэгч, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг ямагт эрхэмлэн ажиллахыг ухамсарлан, үйл ажиллагаандаа тусгаж байна.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК