“Петровис”, "НИК" ХХК И-Баримтыг хамгийн их олгож салбартаа шалгарлаа

Нийслэлийн Татварын газар Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийг тус тус биелүүлэн төлбөрийн И-Баримтыг хамгийн их олгож хэрэглэгчдээ дээдэлсэн татвар төлөгчөөр шатахуун түгээх компаниудаас “Петровис”, НИК ХХК-ийг шалгаруулж өргөмжлөл гардууллаа.

НӨАТУС-ийг хуулийн хугацаанд салбартаа анхлан нэвтрүүлсэн “Петровис”, “НИК” ХХК нь Монгол улс даяар өдгөө 400 гаруй Шатахуун Түгээх Станц, шаардлагатай газруудад ШТС-ын дэргэд дэлгүүр, авто угаалга ажиллуулж байна.

Өнгөрсөн жил Дэлхийн дэвшилтэт, өндөр технологийн эко шатахуун “Евро5” стандартын 95, 98, дизель түлшийг салбартаа хамгийн олон газар буюу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод хамгийн олон нэр төрлийн сонголттойгоор борлуулан, мөн шатахууны талоныг худалдаанд гаргаж байсан. Тэгвэл энэ жил Redpoint урамшуулалт хөтөлбөрийг салбартаа анхлан нэвтрүүлж, энэ сараас эхлэн тус хөтөлбөрийг Монгол орон даяар түгээж эхэлсэнтэй холбогдуулан урамшуулал зарласнаас гадна сар бүр 4 Prius автомашины эзнийг тодруулах “Замд гаръя” урамшуулалт худалдааг хамтатган зохион байгуулж байна. Урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү www.petrovis.mn сайтаас аваарай.

Нийт хэрэглэгч, харилцагчиддаа баярлалаа.​​​​​​