Салбарынхаа Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо

"Петровис" ХХК нь салбарынхаа Нээлттэй хаалганы өдөрлөгт байнга оролцож, өргөн олон хэрэглэгчиддээ компанийнхаа үйл ажиллагаа, мэдээ, мэдээллийг нээлттэй танилцуулж ирсэн билээ.

Энэ жил Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан тус өдөрлөгт "Петровис" оролцож, шинэхэн урамшуулалт хөтөлбөрүүд болох "Redpoint Үржүүлэгч", "Замд гаръя" урамшуулал болон бусад мэдээлэл өгч, сүүлийн үеийн шатахууны октан тодорхойлогч багажийг хэрэглэгчдийн өмнө ажиллуулан, баталгаатай найдвартай ажиллагааг харуулсан юм.

Өдөрлөгийн үеэр компани нь салбартаа анх удаа шатахууны үнэн зөв хэмжилтийн баталгаа болдог Хэмжих хэрэгслийн лаборатори, дөрөв дэхь удаагаа Шатахууны чанарын хяналтын Төв лабораторидоо тус тус Улсын Итгэмжлэлийг гардсныг мөн хэрэглэгчиддээ танилцуулан ажиллалаа.