“Петровис” үндэсний сурын Эмэгтэйчүүдийн баг Улсын аваргаар гурав дахь удаагаа шалгарлаа

Монгол түмний Үндэсний их баяр наадам ойртож буй энэ өдрүүдэд “Петровис” үндэсний сурын Эмэгтэйчүүдийн баг Улсын аваргаар гурав дахь удаагаа шалгарч, урамтай сайхан мэдээгээр угтаж байна. Үндэсний сур харваанд чансаагаараа өндөрт эрэмблэгддэг “Петровис” багийн эмэгтэй гишүүд нь төрөлдөө тэргүүлдэг бөгөөд энэ удаа ийнхүү амжилтаа бататгалаа.

Багийн хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард үндэсний өв соёлоо дээдлэгч групп компанитай хамтран ажилласан 14 жилийн амжилтыг дүгнэж, үндэсний уламжлалыг сурталчилан, түгээн дэлгэрүүлэхэд мэргэжлийн сур харваачдын дунд “Петровис Мастерууд” тэмцээнийг групп компанитайгаа хамтран зохион байгуулж, үндэсний сур харвааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ.

Өнөөдөр тус багт олон гишүүдтэй буюу 30 гаруй харваачид зэрэг, цолоо ахиулан, амжилт үзүүлж, үндэсний өв соёлыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн үүрэг оролцоотой ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Үндэсний сурын Алтан зурхайдаа Гялалзсан амжилт үзүүлж яваа багийн нийт хамт олондоо групп компанийн нэрийн өмнөөс Спортын Улам илүү амжилт, Амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!