Дархан Нефть хангамжийн салбараас мэргэжлийн ур чадвараараа тэргүүлж "АЛТАН ЦОМ"-ын эзэд боллоо

Ашигт малтмал, газрын тосны газрын Сэлэнгэ аймаг дахь төлөөлөгчийн газраас жил бүрийн Газрын Тосны Салбарын ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн Хяналт, Стандартчилал Хэмжил зүйн тус тус газартай хамтарч “Ур чадвартай мэргэжилтэн” сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг “НИК” /Петровис/, “Магнай трейд”, “Шунхлай петролеум”, “Тэс Петролеум”, “Сод Монгол”, “Дашваанжил” гэсэн зургаан байгууллагын дунд  зохион байгуулсан юм.

Тус уралдаанд авъяас чадвар, авхаалж самбаа, мэдлэгээрээ Н.Мөнхбат ахлагчтай МАНАЙ СЭЛЭНГЭ ШТС-ын хамт олон тэргүүлж аваргын лтан цом”-ын эзэд болж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Та бүхэндээ групп компанийн нэрийн өмнөөс Ажлын улам их амжилт хүсье!