Баяр наадмаар “Петровис” багаас “Гарамгай харваач” цолтон төрж, холч харвааны рекорд тогтоолоо

Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, Спортын мастер Баяндүүрэнгийн Аззаяа 33 оноогоор хоёрдугаар байранд орж "Гарамгай харваач" цол гардсан бол Буриад сурын харваанд Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Спортын мастер Дашцогзолын Эрдэнэтуяа хоёрдугаар байранд орлоо.

Харваачдын наадамд
1-р байранд Ховд аймгийн Ховд хотын уугуул, ОУХМ Амиа Александр 469,26 м харваж Монгол улсын рекордыг шинэчилэн тогтоож,
2-р байранд
Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Спортын мастер Баатарын Дашзэвэг 391 м харваж тус тус шагнууллаа.

Цол гардаж, рекорд тогтоон, байранд шалгарсан шилдэг харваачиддаа групп компанийн хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, нийт багийн харваачиддаа спортын өндөр амжилт хүсье!

ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭГЧ БАЙГУУЛЛАГА "ПЕТРОВИС" ГРУПП

"Гарамгай харваач" Баяндүүрэнгийн Аззаяа

Зүүн гар талаас Спортын мастер Дашцогзолын Эрдэнэтуяа, Баяндүүрэнгийн Аззаяа нар багийн гишүүний хамт

Зүүн гар талаас хоёрт Баатарын Дашзэвэг, Амиа Александр нар