“АЯЛАЛД ГАРЪЯ” УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

Петровис групп өнгөрсөн жил “Замд гаръя” урамшуулалт хөтөлбөрийг 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж 12 автомашины эздийг тодруулсан билээ. Тэгвэл энэ удаад “Аялалд гаръя” хөтөлбөрийг эхлүүлж, 20,000 төгрөгөөр Япон орон руу аялах боломжийг 30 хэрэглэгчид олгох гэж байна.

Монгол орон даяар бүх аймаг, суманд байрлах Петровисийн 400 гаруй шатахуун түгээх станцаас шатахуун авсан 20,000 төгрөг тутамд “Аялалд гаръя” урамшуулалд оролцох 1 эрхтэй болох юм.

Шатахуун авсан НӨАТУС баримт дээрх 10 оронтой RedPoint кодыг дараах 3 аргын аль нэгийг ашиглан илгээнэ. Үүнд,

  • RedPoint.mn вэбсайт-д бүртгүүлэх,
  • RedPoint гар утасны аппликейшн (татаж) ашиглан бүртгүүлэх
  • 130360 тусгай дугаар руу мессежээр явуулснаар

Танд RedPoint цуглахаас гадна, “Аялалд гаръя” урамшуулалт хөтөлбөрт хамрагдах эрх олгох 8 оронтой тоо ирнэ.

“Аялалд гаръя” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд аймаг бүрээс шалгарсан тус бүр нэг, Улаанбаатар хотоос 9 хэрэглэгч буюу нийт 30 хэрэглэгчийг Япон орноор аялуулж, Мэргэжлийн сумогийн 7 сарын Нагоя башёг үзүүлэх юм. Мөн 200.000 төгрөгийн шатахууны эрх, 100.000 төгрөгийн шатахууны эрх, 200.000 RedPoint, 100.000 RedPoint-ийн эрхийн бичгийн эздийг тодруулна.