ПЕТРОВИС групп ТОП 100 аж ахуй нэгжээр ДАХИН ТОДОРЛОО

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран тухайн жилд төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилтнуудын тоо, санхүүгийн үзүүлэлт зэрэг голлох үзүүлэлтээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуй нэгжийг шалгаруулан өргөмжлөх, ёслолын арга хэмжээ Төрийн ордонд боллоо. 
 
Тус арга хэмжээнд Петровис группээс НИК ХХК 9, Петростар ХХК 38 дугаар байруудад шалгарч, дахин Монгол Улсын “ТОП-100” аж ахуй нэгжийн нэг болж цом, өргөмжлөлийг гардан авлаа. 


Петровис групп сүүлийн 5 жилийн хугацаанд улсын төсөвт 750 тэрбум төгрөг төвлөрүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан бодит хөрөнгө оруулалт хийж, жил бүр шинээр ажлын байр бий болгон ажилтнуудынхаа нийгмийн асуудалд тогтмол анхаарсан нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт болсон юм. 

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнгөрсөн онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлэнгэ, Булган, Төв аймгийн ОБЕГ-т хандив тусламж үзүүлж, ОБЕГ-т зайлшгүй шаардлагатай “HAGGLUND BV-206” газар, уснаа явагчийг хандивласан байна. Мөн бяцхан үрсийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийж “Ид шидийн орон” төслийн барилгын ажилд туслалцаа үзүүллээ. Сүүлийн жилүүдэд нэн ховор амьтны тоонд ороод буй бөхөн хамгаалах аянд Петровис групп нэгдэн ажиллажээ.  

Бид цаашид ч компанийн засаглал, нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч хэвээр байж улс эх орны нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулан ажиллах болно. Петровис группд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг мянга мянган харилцагч байгууллага, нийт хэрэглэгч та бүхэндээ баярлалаа. 

Бүтээлч Монгол хүн тантай хамт хөгжлийг түгээнэ

Петровис групп