Петровис группийн хоёр компани 2018 онд хамгийн олон НӨАТ-ын баримт олгосон аж ахуйн нэгжээр шалгарлаа

Сангийн яамнаас НӨАТ-ын тухай хуулийн дагуу 2018 онд хамгийн олон төлбөрийн баримт олгосон шилдэг есөн аж ахуйн нэгжийг шалгаруулан өргөмжиллөө.  Үүнд Петровис группийн НИК ХХК болон Петростар ХХК компаниуд тус тус  шалгарч бусад хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайллаа.

Хамгийн олон төлбөрийн баримт олгосон компаниудад талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Сангийн яамны Хүндэтгэлийн танхимд болж, НИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат, Петростар ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Хатанбүүвэй нар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас шагналаа гардан авлаа.

Шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулахдаа 2018 онд  иргэд, аж ахуйн нэгжид хэвлэж олгосон баримтын тоонд үндэслэсэн байна.   

НӨАТ-ын тухай хуулийн дагуу 2018 онд иргэд, аж ахуйн нэгжид буцаан олгох урамшууллын дүн 60 орчим хувиар өссөн нь аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааны үр дүн гэдгийг Сангийн сайд онцлоод шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад ТАЛАРХАЛ илэрхийлж, амжилт хүслээ.

Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгчид,  аж ахуйн нэгж байгууллагууд болон ажилтнууддаа баярлалаа.

 

Петровис- Бид хөгжил түгээнэ.