Петротрак ХХК Mongolia Mining Expo-2019 үзэсгэлэнд оролцов

Mongolia Mining 2019 буюу олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 9 дэх удаагийн арга хэмжээ 2019 оны 4 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд уламжлал ёсоор Буянт-Ухаа спортын ордонд боллоо. Хариуцлагатай уул уурхайг дэмжих хүрээнд зохион байгуулагдаж буй энэ удаагийн үзэсгэлэнд Петротрак ХХК оролцож,  Weichai брэндийн хөдөлгүүрийн сэлбэг, Triangle tyre брэндийн уул уурхайн болон хүнд даац, суудлын автомашины дугуй, Yili брэндийн бүх төрлийн шүүрнүүдийг танилцуулан үзэсгэлэнд оролцлоо.   

Энэ удаагийн үзэсгэлэнд 20 гаруй орны 150 орчим компани, түүний дотор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, мөн Канад, Чех, Австрали, АНУ, Финланд, Итали, Герман, ОХУ, БНХАУ, Беларус, Казахстан, зэрэг орноос уул уурхайн ханган нийлүүлэгчид мөн оролцож, Монголын уул уурхайн салбарт техник, технологи, үйлчилгээгээ танилцуулав.

Уламжлал болон зохион байгуулагддаг тус үзэсгэлэн жил ирэх бүр зочид, төлөөлөгчид,  оролцогч байгууллагын  тоо олширч, чанар сайжирсаар байгаа нь тус үзэсгэлэнгийн цар хүрээ өргөжин тэлж буйг илтгэж байна.