Петровис Групп салбартаа анх удаа гурван төрлийн ISO стандартыг нэгдмэл байдлаар нэвтрүүлж, гэрчилгээгээ хүлээн авлаа

Петровис Групп нь Нийгмийн хариуцлагын тулгын гурван чулуу хэмээгддэг Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO9001:2015, ISO14001:2015, ISO45001:2018 стандартуудыг салбартаа анх удаа НЭГДМЭЛ БАЙДЛААР нэвтрүүлж, нийт 3 удаагийн хөндлөнгийн аудитад амжилттай тэнцэж, гэрчилгээгээ гардан авлаа. Гэрчилгээг Австрали Шинэ Зеландын бүсийн JAS-ANZ байгууллагын итгэмжлэлтэй, Энэтхэг ба Италид төв оффистой MS Certification компани олгов.

Чанарын удирдлагын тогтолцооны стандарт нь бүтээгдэхүүний чанарт хяналт тавих бүхий л менежментийн шийдэл, процесс, үе шаттай хэмжилт баталгаажуулалтыг шаарддаг ба Аудитаар шалгасан баримтаар ПетровисГрупп нь хамгийн чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг болохоо баталгаажууллаа.

Петровис Групп нь Стратегийн, Процессын болон Орчны эрсдлийн үнэлгээг нарийвчлан хийж, эрсдэлд суурилсан процессын болон менежментийн сайжруулалтыг үр дүнтэй хийж чадсан цөөхөн байгууллагуудын нэг боллоо.

Дээрх гурван стандартыг НЭГДМЭЛ БАЙДЛААР хэрэгжүүлэх нь цаг хугацаа хэмнэдэг, байгууллагад олон өөр төрлийн эсвэл давхацсан баримт бичиг үүсгэхгүйгээр үйл ажиллагааг стандартчилж чаддагаараа давуу талтай юм. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд ОШМИ Групп болон MSCS LLC-ийн хамт олон бүтэн хамрах хүрээний зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.

Хамтран ажилласан байгууллагууд, нийт ажилтнууддаа болон биднийг сонгон үйлчлүүлж хөгжлийг хамтдаа түгээдэг эрхэм хэрэглэгчид та бүхэндээ баярлалаа.