Евро 5 стандартын шатахуун

"Петровис" ХХК нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, тус бүтээгдэхүүнийг Монголд анх удаа хэрэглээнд / АИ95, АИ98, Дизель түлшийг / нэвтрүүллээ. 



Автомашины шатахуун зарцуулалтыг бодитой хэмнэнэ

Автомашины хорт хий, утааг 21-98 хувь хүртэл бууруулна

 

Хөдөлгүүрийн элэгдлийг бууруулна

 


Чанартай бүтээгдэхүүн

Элэгдлийг бууруулж, эд ангиудад бохирдол үүсэхгүй

Бүрэн шаталт явагддаг тул хөдөлгүүрийн дуу чимээг багасгаж, машины хурд хүчийг нэмэгдүүлдэг

Байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүн /Автомашины хорт хий, утааг 80-95%-иар, азотын ислийг 90%-иар тус тус бууруулж байна


Бензин хөдөлгүүрт

  • Хөдөлгүүрийн ажиллагааг жигд хангана
  • Үйлдвэрлэгчийн заасан хөдөлгүүрийн хүчин чадалд бүрэн хүргэнэ
  • Түлшний системд зэврэлт үүсгэхгүй
  • Хөдөлгүүрийн хүчний нөөц бололцоог нэмэгдүүлнэ
  • Моторын тосыг солих давтамжийг уртасгана
  • Түлшний форсункны эдэлгээг уртасгана
  • Катализаторын эдэлгээг уртасгана

Дизель хөдөлгүүрт

  • Автомашины хөдөлгүүрийн дотоод шаталтын үйл ажиллагаа сайжирна
  • Хөдөлгүүрийн дуу чимээ, чичиргээ багасна
  • Хүхрийн агууламж багассанаар хөдөлгүүрийн элэгдэл зэврэх процессыг эрс бууруулна
  • Өндөр цетан тооны нөлөөгөөр хөдөлгүүрт шатах процесс сайжирна
  • Хөдөлгүүрийн асалт болон хэвийн ажиллагааг хөнгөвчилснөөр эдэлгээ уртасна, илүү шатахуун зарцуулалт буурна
  • Евро 5 стандартын түлш нь хөдөлгүүрийн деталиудын хугацаанаас өмнө элэгдэхээс сэргийлэхээс гадна автомашины яндангийн утааг саармагжуулагч систем, эд ангиуд, цилиндр-поршены хэсэг, түлшний аппаратурын эдэлгээний хугацааг уртасгана

ЕВРО 5 стандартын шатахуун нь авто машинаас ялгарах хорт утааг өмнөх стандартуудаас дараах байдлаар багасгадаг.