"Нано" шатахууны тухай

Дэлхийд хамгийн шилдэг, байгальд ээлтэй бүтээл болоод байгаа нанотехнологийн шингэнээр баяжуулсан НАНО 92, НАНО ДТ (дизель түлш) шатахууныг “Петровис” ХХК нь анх удаа хэрэглэгчиддээ 2013 онд хүргэсэн билээ.

20 гаруй жилийн турш тасралтгүй судалж, олон орны 20 гаруй тэрбум километр замд туршиж баталсан энэхүү шингэнийг НҮБ-аас агаарын бохирдлыг багасгагч хэмээн онцолсон байдаг.



"Нано" шатахуун, түлшийг сонгох шалтгаан

20 гаруй жилийн турш тасралтгүй судалж, олон орны 20 гаруй тэрбум километр замд туршиж баталсан энэхүү шингэнийг НҮБ-аас агаарын бохирдлыг багасгагч гэж онцолсон юм.

1. Агаарын бохирдлыг бууруулна

“Нано” шатахуун нь жирийн шатахуунаас тасралтгүй тэсрэлт явагддагаараа ялгаатай бөгөөд энэ нь бүрэн шаталт явагдах гол үндэс болдог байна. Энэ тэсрэлт нь шаталтын хоргоны хананд үүссэн бохирдлыг цэвэрлэж дахин бохирдохоос хамгаалдаг. Цэвэрхэн ханатай хөдөлгүүрт халалт үүсгэхгүйгээс гадна хорт хий, утаа ялгаралтыг багасгадаг байна.

ШТМ-ын нэр

Хүлэмжийн хий

Угаарын хий

Азотын хий

Тоосжилт

Нүүрсхүчлийн хий

Шатахуун

50% downarrow

50% downarrow

30% downarrow

40% downarrow

15% downarrow

Дизель

20% downarrow

15% downarrow

20% downarrow

40% downarrow

10%downarrow

2. Автомашины шатахуун хэмнэнэ

“Нано” шатахуун нь олон улсад шатахуун зарцуулалтыг 28 хувь хүртэл хэмнэдэг нь батлагдсан бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсад хийсэн туршилтын дунджаар 10 хувь хэмнэсэн. Автомашины эдэлгээ, хэрэглэж байсан шатахууны чанар, хөдөлгүүрийн бохирдол, түүний онцлог шинж чанараас хамааран анхны хэмнэх хувь янз бүр гарах бөгөөд тогтмол хэрэглэснээр хэмнэлтийн хувь 28 хувьд хүрэх боломжтой.

3. Хөдөлгүүрийн элэгдлийг бууруулна

Автомашины насжилт эсвэл чанар муутай шатахуунаар удаан цэнэглэсэн машины хөдөлгүүрийн шатах хоргонд өнгөр үүссэн байдаг. Тэгвэл “Нано” технологийн шатахууныг хийсэн даруйд таны машины хүч нэмэгдэн, хөдөлгүүрийн чимээ багасч байгааг мэдрэх болно. Энэ нь хөдөлгүүрийн эд, анги цэвэрлэгдэж байна гэсэн үг юм.