Чанарын хяналт

Бид технологийн үе шат бүрт чанарын хяналтын тогтолцоог хэрэгжүүлснээр хэрэглэгчиддээ чанартай, баталгаатай бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж байна.

labrotary-1

Энэхүү чанарын хяналтын тогтолцооны гол хэсэг болох газрын тосны бүтээгдэхүүний чанарт хяналтын 9 лабораторийг Монгол Улсын бүс нутаг бүрт ажиллуулж байгаагаас Улаанбаатар хот дахь “Шинэ Толгойт” агуулах нь салбартаа анхлан Улсын итгэмжлэлийг хүлээн авч, бусад лабораторийнхаа шинжилгээ, үйл ажиллагааг давхар баталгаажуулан ажиллаж байна.


Шатахууны чанарын хяналтын тогтолцоо нь

Манай лабораториуд нь олон улсын ISO, АНУ-ын ASTM, ОХУ-ын ГОСТ, Монгол Улсын MNS стандарт аргачлалын дагуу шаардлага хангасан тоног төхөөрөмж дээр чанарын 21 үзүүлэлтийг тогтмол тодорхойлдог.