Агуулах

Бид орчин үеийн техник, технологийг нэвтрүүлсэн, өндөр хүчин чадал бүхий нефтийн бүтээгдэхүүний агуулахуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Агуулахууд нь аюулгүй ажиллагааг онцгой анхаарсан, байгаль орчинд ээлтэй, хүний оролцоог багасгасан үйл ажиллагааны дэвшилтэт технологиороо онцлогтой.


3-6 ТӨРЛИЙН ШАТАХУУН  хадгалах боломжтой

200 ГАРУЙ САЯ ЛИТРИЙН багтаамжтай 

36 ГАЗРЫН ТОСНЫ бүтээгдэхүүний агуулахтай


“Шинэ Толгойт” агуулах

Салбартаа анх удаа бүрэн автоматжуулсан үйл ажиллагаатай, олон улсын стандартыг хангасан, хүчин чадлаараа хамгийн томд тооцогдох 44 мянган метр кубийн багтаамжтай агуулах юм. Тус агуулахыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн API (Америкийн Нефтийн Институт), NFPA (Америкийн Галын Аюулаас хамгаалах нийгэмлэг) стандартын шаардлагад нийцүүлэн, ууршилтын алдагдалгүй, агаар, хөрс, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн техник, технологийн шийдэл, сав, тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан. 


Орон нутгийн шинэ агуулахууд

Орон нутагт бүтээн байгуулалт, шинэ технологийг авчирсан  “шинэ” тодотголтой “Цогтцэций”, “Улаангом”, “Дорнод” нефтийн бүтээгдэхүүний агуулах нь бүс нутгийнхаа шатахууны логистикийн төв салбарт байрладаг. Агуулахууд нь хагас автомат, нөөц дизель цахилгаан үүсгүүр, тоног төхөөрөмжтэй, баталгаажуулсан тоолуураар шатахуун олгож байна.