Ачигч

ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ:

  1. Тос тосолгооны материалын бүрэн бүтэн байдлыг хариуцан, тоо, чанар, стандартыг алдагдуулахгүйгээр технологийн горимын дагуу ачиж буулгах, зөөвөрлөх, хураах үйл ажиллагааг агуулахын менежер болон нярвын өгсөн зааврын дагуу хийж гүйцэтгэх  
  2. Тос, тослогооны материалын агуулахад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан ажиллах, компаний дотоод дүрэм журам, тос, тосолгооны материал хадгалах, хураах, зөөх, ачиж буулгах, галын аюулгүй ажиллагааны тухай дүрэм журам, зааварчилгаа, агуулахын технологийн горимыг мөрдөж ажиллах 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Бүрэн дунд болон тусгай дунд боловсролтой
  • Биеийн хүчний ажил хийж байсан туршлагатай
  • Техникийн чиглэлийн мэргэжил эсвэл жолооны В,С, М ангилал бүхий жолооны эрхийн үнэмлэхтэй бол давуу талтай
  • Ажлын ачаалал даах чадвартай, хариуцлагатай

Бүрдүүлэх бичиг баримт

  1. Анкет / Петровис ХХК-ийн байранд ирж мэдээллийн ажилтнаас авч бөглөх/
  2. Зураг /сүүлийн 3 сард авахуулсан 3*4 хэмжээтэй/
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Боловсролын гэрчилгээнүүдийн хуулбар
  5. Амьдарч буй хорооны тодорхойлолт /ТҮЦ машинаас авч болно/

Зөвхөн дээрх шаардлагуудыг хангасан ажил горилогч руу эргэн холбогдох болно

Холбоо барих: 

Утас: (976)-11-328777

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, СБД 8-р хороо ерөнхий сайд Амарын гудамж-7, Петровис компанийн байр.

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК