Мэдээлэл технологийн администратор

Ажлын байрны зорилго:

  1. Мэдээллийн технологитой холбоотой тоног төхөөрөмж, сервер, систем, сүлжээний хэвийн тасралтгүй ажиллагааг хангах
  2. Хариуцсан системийн аюулгүй байдлыг хангуулах, системүүдийн шинэчлэлт сайжруулалтуудыг (update, upgrade) тогтмол төлөвлөгөөний дагуу хийх

Ажил үүрэг:

  1. Мэдээллийн технологитой холбоотой тоног төхөөрөмж, сервер, систем, сүлжээний хэвийн тасралтгүй ажиллагааг хангах, компьютер, техник, тоног төхөөрөмжийн суурилуулалт, тэдгээрийн үйлдлийн системийн болон зөвшөөрөгдсөн программын тохиргоог хийж ашиглалтад бэлтгэх, салбар нэгжийн МТ дэд бүтцийг үүсгэх, өөрчлөх, аливаа гэмтэл саатлыг цаг алдалгүй засварлах
  2. Гарсан эвдрэл гэмтлийн бүртгэлийг хөтөлж, дүгнэлт шинжилгээ хийх, гэмтлийн шалтгааныг тодорхойлж, түүнийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, бусад нэгжтэй хамтран ажиллах
  3. Хариуцсан компьютер, техник тоног төхөөрөмж болон програм хангамжийн ашиглалттай холбоотой заавар, гарын авлагыг боловсруулах, сургалт зохион байгуулах, эцсийн хэрэглэгчдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх
  4. Системийн хүчин чадал, гүйцэтгэлийг хянаж, системүүдийн Гамшгийн улмаас гарсан хохирлыг арилгах шийдлүүдээр хангаж, тэдгээр шийдлүүдээ тогтмол туршиж байх, системийн бүрэн бүтэн байдлыг ханган, мэдээллийг нөөцлөх, сэргээх үйл ажиллагааг хариуцан ажиллах
  5. Гамшгийн хохирлыг арилгах нөөц төлөвлөгөөг (DR) гаргах. Үүнд техник төхөөрөмж, програм хангамж, гамшгийн хохирлыг арилгах бичмэл заавар, төлөвлөгөө, хохирол арилгах шийдлүүдийг гаргах
  6. Хариуцан ажиллаж буй системүүдийн хүрэлцээг Үйлчилгээний Түвшний Гэрээний (SLA) дагуу шалгах статистик мэдээг гаргах
  7. Мэдээллийн нууцлал, аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангах, бодлого, журам зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, нэгжийн болон байгууллагын хэмжээнд учирч болох эрсдэлийг урьдчилан тооцоолж, бууруулах чиглэлээр ажиллах
  8. Хяналтын системийн хэвийн, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах (Камер, Нэвтрэх систем)

Тавигдах шаардалага

  • Мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Техник хангамжийн мэдлэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй

Ажлын байрны талаарх мэдээлэл:

Ажлын цаг: 7 хоногт 35 цаг буюу өдрийн ажлын цаг 7 цаг

Холбоо барих: 

Утас: (976)-11-328777

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, СБД 8-р хороо ерөнхий сайд Амарын гудамж-7, Петровис компанийн байр.

Ажлын байрны тавигдах шаардлагуудыг хангасан ажил горилогчид  hr@petrovis.net  и-мэйл хаягаар өөрийн CV-г илгээнэ үү.

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК