Олон нийттэй харилцах менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн дотоод, гадаад үйл явдлын мэдээллийг үнэн зөв, шуурхай боловсруулж, зөв оновчтой сувгаар, түгээх, байршуулах;
  • Хэвлэл мэдээллийн гэрээг байгуулах, шинэчлэх;
  • Хэвлэл мэдээллийн байгууллагатай хэрхэн хамтран ажиллах стратеги боловсруулах
  • Компанийн нийгмийн хариуцлагын бодлогыг судлах, хэрэгжүүлэх;
  • Шуурхай мэдээлэл, хяналтын төвийн хэрэглэгчийн гомдлын стандарт хариултыг боловсруулах;
  • Брэндийн стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
  • Улирал тутам эрхлэн гаргадаг “НИК ЭЛЧ” сэтгүүлийг редакцын гишүүдтэй нь хамтран эрхлэн гаргахад хамтран ажиллах, хянах. Сэтгүүлд орох мэдээ, материалын хураангуйг  холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүдээс  авч, боловсруулах. Мөн сэтгүүлд орох  ярилцлагын зочин сонгох, урьдчилан мэдээлэл хүргэх, ярилцлагыг авч, боловсруулан эргэн санал авах, эцэслэх. , Сэтгүүлийн материалыг чанартай зургуудын хамт  дизайнерт шилжүүлж, эх бэлтгүүлэх, эргэн  хянуулах, хэвлүүлэх, тараах, тайлан гаргах  ажилд хяналт тавих;
  • Компанийн ТУЗ-ийн гишүүд, удирдлагын зүгээс олон нийт, хэрэглэгчдэд хандсан мэдээлэл, мэдэгдэл, нийтлэл, ярилцлага, мэндчилгээний агуулгыг найруулгын өндөр түвшинд  боловсруулж бэлтгэх, эцэслэх;
  • Олон нийт, хэрэглэгчдэд зориулан бэлтгэсэн аливаа мэдээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр  түгээх мэдээллийн агуулгыг боловсруулах;
  • Компанийн вэбсайт сошиал сувгууд /Фейсбүүк, твиттер …/-ыг  тус тус хөтлөн явуулах, мэдээ, мэдээллээр хангах, хянах;

Тавигдах шаардлага:

  • Сэтгүүлч, Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Маркетинг, Пи-ар, олон нийттэй харилцах менежерээр 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Холбоо барих: 

Утас: (976)-11-328777

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, СБД 8-р хороо ерөнхий сайд Амарын гудамж-7, Петровис компанийн байр.

Ажлын байрны тавигдах шаардлагуудыг хангасан ажил горилогчид  hr@petrovis.net  и-мэйл хаягаар өөрийн CV-г илгээнэ үү.

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК