НЭГДМЭЛ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
 

Петровис Групп нь Монголын газрын тосны салбарын тэргүүлэгч ууган компани бөгөөд Монголдоо түлш эрчим хүчний салбарын хөгжлийг тодорхойлогч болно гэсэн алсын хараатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.


Бид үйл ажиллагаандаа бизнесийн байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт болох ISO 9001:2015, байгаль орчны удирдлагын системийн үйл ажиллагааны шаардлагуудад чиглэгдсэн ISO 14001:2015 болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны стандарт OHSAS 18001:2017 стандартуудыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

 

КОМПАНИЙН НЭГДМЭЛ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО
 

Петровис Групп нь эрхэм хэрэглэгч, харилцагчдынхаа бодит хэрэгцээ, шаардлагад тулгуурлан Монгол Улсын MNS стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэнэ. Бид чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлж, үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийн салбартаа тэргүүлэгч байна.

Энэхүү бодлого нь олон нийтэд нээлттэй байх бөгөөд “Петровис Ойл” ХХК болон охин компаниуд, тэдгээрийн гэрээт компаниуд дагаж мөрдөнө.



 

КОМПАНИЙН ЧАНАРЫН БОДЛОГО
 

Хэрэглэгч, харилцагчдынхаа бодит хэрэгцээ, шаардлагад тулгуурлан Монгол Улсын MNS стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэнэ. Бид чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлж, үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийн салбартаа тэргүүлэгч байна.

Чанарын бодлогын хүрээнд баримтлах зарчим:

  • Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох стандартуудыг хэрэгжүүлж; чанарын удирдлагын тогтолцоогоо ISO 9001:2015 олон улсын стандартад нийцүүлж, байнгын сайжруулалт хийж ажиллана.

  • Хэрэглэгч, харилцагчдын эрэлт, хэрэгцээнд нийцсэн MNS стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлнэ.

  • Борлуулалт, үйлчилгээний стандартыг хэвшүүлж, тогтмол сайжруулснаар хэрэглэгч, харилцагчдынхаа сэтгэл ханамжид бүрэн нийцэж, үйлчилгээний чанараараа салбартаа тэргүүлэгч байна.

  • Бүтээгдэхүүн хүлээн авах, хадгалах, түгээх, борлуулах шат дамжлагуудад технологийн горимын мөрдөлтийг өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшил болгосноор эрсдлээс урьдчилан сэргийлж, бүтээгдэхүүний чанарын алдагдалгүй ажиллана.

  • Ажлыг бүх түвшинд мэргэжлийн, чанартай гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагын стандартыг тогтоон хэрэгжүүлснээр хүнээс шалтгаалах чанарын эрсдлийг бууруулна.

  • Бизнесийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангана.

  • Дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, автоматжуулах зэргээр компанийн бизнес процессыг сайжруулснаар зах зээлд өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлнэ.



 

ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО
 

Петровис Групп нь бүхий л үйл ажиллагаандаа Монгол улсын хууль, дүрэм, журам, стандартыг чандлан мөрдөж, нийт ажилтан, хэрэглэгч, харилцагч, олон нийтийн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллана. Үүний тулд хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлж, хэрэгжилтийг тасралтгүй сайжруулснаар эрүүл, аюулгүй ажиллах орчинг бүрдүүлж, учирч болох аливаа аюул эрсдлээс сэргийлж, үйлдвэрлэлийн ослыг “тэглэх” зарчим баримтална.

Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын бодлогын хүрээнд баримтлах зарчим:

  • Монгол Улсын Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай (ХЭМАБ) холбоотой хууль тогтоомжийн болон бусад эрх зүйн шаардлагуудыг дагаж мөрдөн, нийцлийг хангана.

  • ХЭМАБ-ын удирдлагын тогтолцооны ISO45001:2018 олон улсын стандартыг нэвтрүүлснээр ХЭМАБ-ын төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт, сайжруулалтын тогтолцоог бүрдүүлж, үр нөлөөг тогтмол сайжруулна.

  • Компанийн ажилтан болон бусад оролцогч талуудын ХЭМАБ-д сөргөөр нөлөөлж болзошгүй бүхий л аюулыг илрүүлж, эрсдлийг үнэлж, хяналт тогтоон эрсдлийг тогтмол бууруулна.

  • Үйлдвэрлэлийн осол, осолд дөхсөн тохиолдыг бүртгэх, судлах тогтолцоог нэвтрүүлж, ослын үндсэн шалтгааныг бодитоор тогтоон, залруулах арга хэмжээг оновчтой хэрэгжүүлснээр ослыг давтан гаргахгүй байх арга хэмжээ авна.

  • Компанийн бүх түвшний удирдах ажилтнууд нь ХЭМАБ-ын манлайлагч байж, ажилтнуудад үлгэр дуурайлал болж хариуцсан нэгж, үйл ажиллагаандаа ХЭМАБ-ын бодлого, зорилго, төлөвлөгөө, журам, зааварчилгааг хэрэгжүүлж, гүйцэтгэлээ тасралтгүй сайжруулна.

  • ХЭМАБ-г хангахад нийт ажилчид, оролцогч талуудын идэвхи санаачлага, үүрэг оролцоог дээшлүүлэх сургалт, сурталчилгаа, танин мэдэхүйн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, эрүүл мэнд аюулгүй байдлын соёлыг хэвшүүлнэ.



 

КОМПАНИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО
 

Петровис Групп нь Монгол Улсын байгаль орчны тухай хууль, тогтоомж, стандартын шаардлагыг бүрэн хэрэгжүүлж, олон улсын стандартад нийцсэн байгаль орчны удирдлагын тогтолцоог бүрдүүлж, тасралтгүй сайжруулан, үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт техник, технологи, арга барилыг нэвтрүүлж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, байгалийн нөөцийн хэрэглээний зохистой соёлыг төлөвшүүлснээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөө хамгийн бага түвшинд байлгана.

Байгаль орчны бодлогын хүрээнд баримтлах зарчим:

  • Монгол Улсын байгаль орчны тухай хууль тогтоомжийн болон бусад эрх зүйн шаардлагуудыг дагаж мөрдөн, нийцлээ ханган ажиллана.

  • Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO14001:2015 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр байгаль орчны төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт, сайжруулалтын тогтолцоог бүрдүүлж, үр нөлөөг тогтмол сайжруулан салбартаа байнгын тэргүүлэгч компани байна.

  • Бүтээгдэхүүнийг импортлох, хадгалах, тээвэрлэх, борлуулах, борлуулалтын дараах үйлчилгээний явцад үүсч болох хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөх асуудал, эрсдлийг тодорхойлж, үр нөлөөтэй хяналтыг тогтоож ажиллана.

  • Байгаль орчинд ээлтэй, сөрөг нөлөө багатай газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллана.

  • Хөрс, агаар, усны бохирдлоос сэргийлж, бүтээгдэхүүний асгаралт, хаягдлыг бууруулах, хаягдлыг дахин ашиглах, өөрийн үйл ажиллагаанаас гарах хог хаягдлын менежментийг сайжруулна.
     

  • Байгаль орчинд ээлтэй техник, технологийг үйл ажиллагаандаа тасралгүй нэвтрүүлэх ажлыг худалдан авалтын журамд тусган дэмжиж ажиллана.

  • Нийт ажилтан болон сонирхогч бусад талуудын байгаль орчныг хамгаалах ухамсар, мэдлэгийг нь дээшлүүлэх сургалт сурталчилгаа, танин мэдэхүйн арга хэмжээнүүдийг зохион байгуулж “Байгальд ээлтэй хамт олон” болох хөдөлгөөнийг өрнүүлж ажиллана.

  • Эрчим хүч, түлш шатахуун, дулаан, ус, цаас зэрэг байгалийн нөөцийн хэрэглээнд хяналт тавьж, нэгж ажилтан, салбарт ногдох хэрэглээг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

  • Нийгмийн хариуцлагаа дээдлэн үйл ажиллагаагаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд бохирдолгүй, нийгэмд сөрөг үр дагаваргүй, ил тод нээлттэй явуулж, орон нутгийн иргэд, төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж ажиллана.