Д. Бямбасүрэн (Лаборант)


“Манай лаборатори бүрэн тоноглогдсон, ажиллахад таатай орчинг бүрдүүлж чадсан.”


– Та Петровис компанид хэдэн жил ажиллаж байгаа вэ?

Би 1998 онд Автотээврийн техникумыг Нефтийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөх жил “НИК” ХК-аас зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, ажилд орох урилгаар шагнагдаж байсан юм. Тэр цагаас хойш 18 жил тасралтгүй ажилласан байна.

– Нефтийн инженерээр суралцсан таны хувьд лабораторийн лаборант мэргэжилтэй хэрхэн холбогдсон бэ?

Анх ШТС 24-т түгээгчээр ажилд орсон. Манай компани нээлттэй ажлын байр зарлагдах үед дотоод ажилтнуудынхаа ур чадвар, мэдлэгийг үнэлж, нээлттэй албан тушаалд шилжүүлэх, дэвшүүлэх бодлогыг баримталдаг. Тиймээс би дотоод шалгаруулалтанд хамрагдаж, амжилттай тэнцэн лаборантын нарийн ажлыг хийж эхэлсэн. Хамт олон маань тэр үед сайхан хүлээн авч, мэдэхгүй чадахгүй зүйлсийг хэлж өгдөг байсан. Чанарын албаны ажлын үр дүн бол компанийн бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт байдаг. Хүн ер нь хийж буй ямар ч ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хөдөлмөрлөж чадвал амжилт, туршлага аяндаа ирдэг гэж би боддог.

– Таны ажиллаж буй лабораторид юу шинжилдэг вэ?

Манай компани зах зээлд нийлжүүлж буй шатахууныхаа чанарыг шат дамжлага бүртээ шинжилж, баталгаажуулдаг. Жишээ нь Евро 5 автобензин болон дизель түлшийг Японы сүүлийн үеийн өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжийг ашиглан хүхрийн агууламжийг нь шинжилдэг. Монгол улсдаа 4 дэхь удаагаа итгэмжлэгдсэн лаборатори бөгөөд ажиллах орчин нөхцөл, тоног төхөөрөмжийн хувьд Олон улсын шаардлагад нийцсэн байхаас гадна бусад лабораториудаас 4-н үзүүлэлтийг илүү шинжилдэгээрээ давуу талтай.

– Компанийхаа талаарх Таны сэтгэгдэл?

“Би Петровисын ажилтан, энэ бол миний бахархал” гэсэн уриаг би хэлэх дуртайдаа.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК