Ш. Чинбат (НИК ХХК-ийн ахлах инженер)


“Бүтээмжтэй ажиллана гэдэг шинээр сэтгэж, бусдаас илүү сайн мэрийлттэй байхыг хэлдэг.”


– Та яагаад Петровис компанид ажилд орсон бэ?

Би багын их сониуч, юмыг олон талаас нь оролдож үздэг хүүхэд байсан. Тиймдээ ч инженер болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, их сургуульд сантехникийин инженер мэргэжлээр суралцаж амжилттай төгссөн. Сургуулиа 1992 онд төгсөөд “НИК” ХК-нд ажилд орсон маань өөрийгөө хөгжүүлэх, амжилтанд хүрэх талбарыг маань бүрдүүлж өгсөн гэж боддог.

– Таны хувьд Газрын тосны салбарт үл эвдэх оношилгоог нэвтрүүлсэн хүн, энэ ажлыг хэрхэн нэвтрүүлсэн бэ?

Шатахуун хадгалж буй саваа зөв оношилж, тордох нь бүтээгдэхүүний чанараас эхлээд байгаль орчинг сөрөг нөлөөллөөс хамгаалах чухал ач холбогдолтой. Иймээс энэ чиглэлээр өөрийн мэргэжилтэнтэй байхад манай компани их анхаардаг. Би 1995 оноос хойш энэ чиглэлээр нарийн мэргэшиж, 1998 онд Москва хотын Бауманы нэрэмжит Техникийн их сургуульд зэргээ ахиулж, 2-р зэрэгтэй болсноор дүгнэлт гаргах эрхтэй болсон. Харин одоо манай улсад энэ мэргэжлийн “Үл эвдэх сорилтын монголын нийгэмлэг”-тэй болсон нь бахархалтай байна.

– Компанийнхаа талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?

Хүнээ хөгжүүлсэн байгууллага амжилтанд хүрдэг. Өндөр бүтээмжтэй ажиллах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг компанийхаа нийт удирдлага, хамт олонд талархаж байна. “Хийе гэсэн хүнд арга олон, хийхгүй гэсэн хүнд шалтаг олон” гэсэн үг байдагдаа.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК