Бид салбартаа анх удаа буюу 2004 онд дэлхийн улс орнуудын жишгээр хэрэглэгчдийнхээ хэрэгцээг нэг дороос хангах зорилгоор Петромарт сүлжээ дэлгүүрийг шатахуун түгээх станцуудын дэргэд байгуулан, амжилттай ажиллаж байна. Өдгөө, Улаанбаатар хотод 20, орон нутгийн төв зам дагуу байрлах 15 дэлгүүртээ аян замын хэрэгцээт хүнс, бараа, үүний дотор, жолооч нарын хэрэглээ болсон Mobil брэнд болон бусад төрлийн тос, тосолгооны материал, автомашины жижиг оврыг сэлбэг, автохимийн бараа худалдаалж байна.