Redpoint

RedPoint нь Петровисийн хувь хэрэглэгчдэд зориулсан оноонд суурилсан урамшуулалт хөтөлбөр юм. Монгол орон даяар байрлах 400 орчим шатахуун түгээх станцаас худалдан авалт хийхэд хэрэглэгчийн дансанд RedPoint оноо хуримтлагдана. Мөн ХасБанкны карт эзэмшигчид хэрэглэгчид ХасБанкны карт уншигч ПОС машин дээр худалдан авалт хийх болон PC mall сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэхэд мөн RedPoint оноо хуримтлуулах боломжтой.

RedPoint хөтөлбөр нь хэрэглэгч танд оноогоо цуглуулаад хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ онлайн дэлгүүрээс захиалж, хүргүүлэн авах боломжийг олгоно.

Хэрхэн ашиглах вэ?

Та RedPoint.mn вэбсайт болон гар утасны RedPoint аппликейшн татаж аваад бүртгүүлснээр ашиглах, хэрэглэх боломжтой.

Нэмэлт боломжууд:

Худалдан авах: Худалдан авахыг хүссэн бараанд таны RedPoint хүрэхгүй бол үлдсэн RedPoint-ийг худалдан авах боломжтой. /1RedPoint=1₮/

Шилжүүлэх: Та өөрт байгаа RedPoint-оо бусад хэрэглэгч рүү шилжүүлэх боломжтой. RedPoint шилжүүлэхэд шимтгэлгүй.

Та RedPoint хөтөлбөрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.redpoint.mn/intro -ээс аваарай.

RedPoint- Боломжоо ашигла.

© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК