Нээлттэй ажлын байр

Яг одоо 3 ажлын байр нээлттэй байна. 


Та нээлттэй ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзвэл ажилд орох хүсэлт болох онлайн анкетыг бөглөх эсвэл анкетыг татаж аван бидэн рүү илгээнэ үү. 


Компани:Петростар ХХК
Алба/Нэгж:Борлуулалтын алба
Ажлын байр:Ээлжийн түгээгч (24/48)
Нээлтийн огноо:2018.06.01
Хаалтын огноо:2019.06.30
Ажлын байрны зорилго/ үүрэг:

Хэрэглэгчдэд соёлтой, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх 

Тавигдах шаардлага:
  1. Дээд боловсролтой 
  2. Борлуулалт, үйлчилгээний чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай 
  3. Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн 
  4. Эелдэг харилцаатай, эерэг хандлагатай, багаар хамтран ажиллах чадвартай 
  5. Хөнгөн шуурхай, хөдөлмөрч зан хандлагатай, хариуцлагатай 
  6. Үнэнч шударга, цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал: 

  1. Анкет / Петровис ХХК-ийн байранд ирж мэдээллийн ажилтнаас авч бөглөх/
  2. Зураг /сүүлийн 3 сард авахуулсан 3*4 хэмжээтэй/ 
  3. Иргэний үнэмлэхний хуулбар  /Наториатаар баталгаажсан/ 
  4. Боловсролын гэрчилгээнүүдийн хуулбар /Наториатаар баталгаажсан/ 
  5. Амьдарч буй хорооны тодорхойлолт /ТҮЦ машинаас авч болно/

Зөвхөн дээрх шаардлагуудыг хангасан ажил горилогч руу эргэн холбогдох болно 

Компани:Петростар ХХК
Алба/Нэгж:Борлуулалтын алба
Ажлын байр:Ээлжийн худалдагч (24/48)
Нээлтийн огноо:2018.06.07
Хаалтын огноо:2019.06.30
Ажлын байрны зорилго/ үүрэг:

Хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх, соёлтой боловсон үйлчилгээ үзүүлэх

Тавигдах шаардлага:
  1. Дээд боловсролтой 
  2. Борлуулалт, худалдаа, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
  3. Эелдэг харилцаатай, эерэг хандлагатай, багаар хамтран ажиллах чадвартай 
  4. Хөнгөн шуурхай, хөдөлмөрч зан хандлагатай, цагийн менежмент сайтай 
  5. 24/48 ээлжээр ажиллах боломжтой 
  6. Бүрдүүлэх материалуудыг бүрэн бүрдүүлж мэдээллийн ажилтанд өгсөн байх

Бүрдүүлэх материал

  1. Анкет /Петровис ХХК-ийн байранд ирж мэдээллийн ажилтнаас авч бөглөх/
  2. Зураг /Сүүлийн 3 сард авахуулсан 3*4 хэмжээтэй/
  3. Иргэний үнэмлэхний хуулбар /Наториатаар баталгаажуулсан/
  4. Боловсролын гэрчилгээний хуулбар /Наториатаар баталгаажуулсан/
  5. Амьдарч буй хорооны тодорхойлолт /ТҮЦ машинаас авч болно/ 

Жич: дээрх шаардлагуудыг хангасан ажил горилогч руу эргэн холбогдох болно

Компани:"Петровис ойл" ХХК
Алба/Нэгж:Дотоод аудитын газар
Ажлын байр:Дотоод аудитор
Нээлтийн огноо:2019.02.12
Хаалтын огноо:2019.12.31
Ажлын байрны зорилго/ үүрэг:
  • Дотоод аудитын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сайжруулах, судалгаа хийх, мөрдөгдөж буй журам, заавар, аудитын гарын авлага, хөтөлбөрийг шинэчлэх санал санаачлага гаргах, хэрэгжүүлэх
  • Группийн компаниудын засаглал, эрсдлийн удирдлагын тогтолцоо болон дотоод хяналтын системийн үр ашигтай, зөв ажиллаж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, санал зөвлөмж боловсруулах
  • Санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл МУ-н хууль болон ОУ-н стандартад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах, дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулах заавар зөвлөмж өгөх
  • Нефть хангамжийн салбарууд, Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд иж бүрэн аудит хийх
Тавигдах шаардлага:
  • Бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Англи, орос хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;

Мэргэжлийн ур чадвар;

  • Удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай;
  • Багаар болон бие даан ажиллах, баримт бичиг боловсруулах, илтгэх ур чадвартай;
  • СТОУСтандарт болон МУ-н НББ, татварын талаар хууль эрх зүйн мэдлэг эзэмшсэн;
  • Эрсдлийн удирдлага, засаглал, дотоод хяналтын чиглэлээр онолын болон практик мэдлэгтэй;
  • Хөдөө томилолтоор ажиллах боломжтой байх

ТАНЫГ: 
- Баталгаат ажлын байр
- Өрсөлдөхүйц цалин хөлс
- Хүчирхэг хамт олон 
- Чадварлаг удирдлагууд ХҮЛЭЭЖ БАЙНА. 

 

Холбоо барих: 

Утас: (976)-11-328777

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, СБД 8-р хороо ерөнхий сайд Амарын гудамж-7, Петровис компаний байр. /Багшийн дээд, Спортын төв ордны өөдөөс харсан Петровис компанийн байр/


Та онлайнаар анкет бөглөх эсвэл ажилд орохыг хүсэгчийн анкетыг татаж аван дараах хаягаар илгээнэ үү.

Та өөрийн CV-г дараах хаягаар илгээнэ үү.

И-мэйл хаяг: hr@petrovis.net