Манай ажилтнууд


“ Ажиллая гэсэн залуусыг сургаад авахад бид бэлэн байдаг.”


- Та яагаад Петровис компанийг сонгон ажилд орсон бэ?

Миний хувьд өмнө нь нян судлаачаар Дорноговь аймагт ажиллаж байсан. Залуу хүний эрч хүч, томоохон байгууллагад ажиллах хүсэл, чадварлаг хамт олонд нэгдэх олон залуусын адил Петровис компанид ажилд орсон. Компани маань Монголын томоохон шатахуун импортлогч компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг. Улсын хэмжээнд нийт 400 гаруй шатахуун түгээх станцтай, 2500 гаруй ажилтантай, ажил хөдөлмөрийн ундарга болсон ёстой л залуус бидний багаараа бүтээж, хөгжүүлэх талбар болсон газар мөн. Тиймдээ ч би анх 2011 онд Петровис компанид түгээгчээр ажилд орсноос хойш хэдийнээ 6 жил өнгөрсөн байна.

- Түгээгчээр ажиллахад хэр байна вэ? Түгээгчээр ажиллахаар сонирхож байгаа хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

Анх түгээгчээр ажилд ороход л шаардлагатай мэргэжлийн сургалтуудыг системтэйгээр зааж, мэргэжлийн үнэмлэх олгож, чадварлаг хамт олон угтан хүлээн авахад таатай байсан. Манай хамт олон сайхан уур амьсгалтай учраас ажиллая гэсэн хүнийг сургаад л авдаг. Компанид маань голдуу залуучууд ажилладаг учраас тэмцээн, уралдаандаа идэвхитэй оролцож, хамтдаа хөгжиж, өсөн дэвшдэг. Миний хувьд өнгөрсөн жилийн болзолт уралдаанд түрүүлээд ажилдаа урамшаад сайхан байна. Ер нь ажил хүнийг голохоос, хүн ажлыг голж болохгүй, цаашид улам л хичээгээд ажиллах хүсэлтэй.

Манай компанид ажилд орохыг сонирхож буй залуус ажиллаад үзээрэй л гэж хэлмээр байна.


“Манай лаборатори бүрэн тоноглогдсон, ажиллахад таатай орчинг бүрдүүлж чадсан.”


- Та Петровис компанид хэдэн жил ажиллаж байгаа вэ?

Би 1998 онд Автотээврийн техникумыг Нефтийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөх жил “НИК” ХК-аас зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, ажилд орох урилгаар шагнагдаж байсан юм. Тэр цагаас хойш 18 жил тасралтгүй ажилласан байна.

- Нефтийн инженерээр суралцсан таны хувьд лабораторийн лаборант мэргэжилтэй хэрхэн холбогдсон бэ?

Анх ШТС 24-т түгээгчээр ажилд орсон. Манай компани нээлттэй ажлын байр зарлагдах үед дотоод ажилтнуудынхаа ур чадвар, мэдлэгийг үнэлж, нээлттэй албан тушаалд шилжүүлэх, дэвшүүлэх бодлогыг баримталдаг. Тиймээс би дотоод шалгаруулалтанд хамрагдаж, амжилттай тэнцэн лаборантын нарийн ажлыг хийж эхэлсэн. Хамт олон маань тэр үед сайхан хүлээн авч, мэдэхгүй чадахгүй зүйлсийг хэлж өгдөг байсан. Чанарын албаны ажлын үр дүн бол компанийн бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт байдаг. Хүн ер нь хийж буй ямар ч ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хөдөлмөрлөж чадвал амжилт, туршлага аяндаа ирдэг гэж би боддог.

- Таны ажиллаж буй лабораторид юу шинжилдэг вэ?

Манай компани зах зээлд нийлжүүлж буй шатахууныхаа чанарыг шат дамжлага бүртээ шинжилж, баталгаажуулдаг. Жишээ нь Евро 5 автобензин болон дизель түлшийг Японы сүүлийн үеийн өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжийг ашиглан хүхрийн агууламжийг нь шинжилдэг. Монгол улсдаа 4 дэхь удаагаа итгэмжлэгдсэн лаборатори бөгөөд ажиллах орчин нөхцөл, тоног төхөөрөмжийн хувьд Олон улсын шаардлагад нийцсэн байхаас гадна бусад лабораториудаас 4-н үзүүлэлтийг илүү шинжилдэгээрээ давуу талтай.

- Компанийхаа талаарх Таны сэтгэгдэл?

“Би Петровисын ажилтан, энэ бол миний бахархал” гэсэн уриаг би хэлэх дуртайдаа.


“Бүтээмжтэй ажиллана гэдэг шинээр сэтгэж, бусдаас илүү сайн мэрийлттэй байхыг хэлдэг.”


- Та яагаад Петровис компанид ажилд орсон бэ?

Би багын их сониуч, юмыг олон талаас нь оролдож үздэг хүүхэд байсан. Тиймдээ ч инженер болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, их сургуульд сантехникийин инженер мэргэжлээр суралцаж амжилттай төгссөн. Сургуулиа 1992 онд төгсөөд “НИК” ХК-нд ажилд орсон маань өөрийгөө хөгжүүлэх, амжилтанд хүрэх талбарыг маань бүрдүүлж өгсөн гэж боддог.

- Таны хувьд Газрын тосны салбарт үл эвдэх оношилгоог нэвтрүүлсэн хүн, энэ ажлыг хэрхэн нэвтрүүлсэн бэ?

Шатахуун хадгалж буй саваа зөв оношилж, тордох нь бүтээгдэхүүний чанараас эхлээд байгаль орчинг сөрөг нөлөөллөөс хамгаалах чухал ач холбогдолтой. Иймээс энэ чиглэлээр өөрийн мэргэжилтэнтэй байхад манай компани их анхаардаг. Би 1995 оноос хойш энэ чиглэлээр нарийн мэргэшиж, 1998 онд Москва хотын Бауманы нэрэмжит Техникийн их сургуульд зэргээ ахиулж, 2-р зэрэгтэй болсноор дүгнэлт гаргах эрхтэй болсон. Харин одоо манай улсад энэ мэргэжлийн “Үл эвдэх сорилтын монголын нийгэмлэг”-тэй болсон нь бахархалтай байна.

- Компанийнхаа талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?

Хүнээ хөгжүүлсэн байгууллага амжилтанд хүрдэг. Өндөр бүтээмжтэй ажиллах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг компанийхаа нийт удирдлага, хамт олонд талархаж байна. “Хийе гэсэн хүнд арга олон, хийхгүй гэсэн хүнд шалтаг олон” гэсэн үг байдагдаа.