Rally for Rangers аян амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

A- A A+
Rally for Rangers аян амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Монгол Экологи төв ТББ-аас 2014 оноос хойш санаачлан хэрэгжүүлж буй Rally for Rangers олон улсын аян энэ удаад Дорнод аймгийн 15 байгаль хамгаалагчдад Yamaha маркийн мотоцикл амжилттай хүлээлгэн өглөө.

Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж дэмжин ажилладаг бөгөөд түүний нэг нь Rally for Rangers аян юм. Энэ удаагийн аян 9-р сарын 11-нээс 23-ны хооронд үргэлжилж, Монгол орны зүүн бүсийн Тусгай хамгаалалттай газрууд болох Нөмрөг, Дарьганга мөн Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн байгаль хамгаалагчдад 15 мотоцикл хандивлалаа.

Петровис Групп 2018 оноос хойш Rally for Rangers хөтөлбөрийг дэмжин ажилаж, хөтөлбөрийн хүрээнд шаардагдах шатахууны зардлыг 100 хувь даадаг. Энэ жил тус аянд бид бүхэн дан ганц шатахуунаар дэмжээд зогсохгүй өөрсдийн биеэр оролцож, нэг мотоцикл хандивласнаараа онцлог болсон юм.

Тусгай хамгаалалттай газар нутаг, цэнгэг усны эх үүсвэр, экологийн эмзэг тогтоцтой газар нутгаа өргөжүүлэн хамгаалж, хойч үедээ энэ чигээр нь өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой байгаль хамгаалагчдын ажил үүрэг саадгүй байх болтугай.