Хадгалалт, тээвэрлэлт

Бид шатахууныг ОХУ-аас импортолж, хэрэглэгчдэд хүргэхдээ хадгалалт, тээвэрлэлтийн хамгийн найдвартай тогтолцоог мөрдөн ажиллаж ирлээ. Өнөөдрийн байдлаар Стандарт хэмжилзүйн газрын баталгаатай, 24 цагийн хяналтын GPS системтэй 300 автоцистерн ажиллаж, чанартай шатахууныг тээвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна. Түүнчлэн бүтээгдэхүүнээ чанарын баталгаатай хүргэх үүднээс өөрийн агуулахуудад байрлах 9 лабораторид шинжлэн баталгаажуулж байна.

Шатахууныг хүлээн авахаас хэрэглэгчид хүрэх хүртэл хадгалалт, тээвэрлэлт, ачилт/ буулгалтын бүх шат дамжлагыг технологи, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан мэргэжлийн баг гүйцэтгэж байна.

Манай давуу талууд:

  • Хадгалалт, нөөцийн хамгийн том сүлжээ (3-6 төрлийн шатахуун хадгалах боломжтой, 200 сая гаруй литрийн багтаамж бүхий 36 газрын тосны бүтээгдэхүүний агуулах)
  • Стандарт хэмжилзүйн газрын баталгаатай, 24 цагийн хяналтын GPS системтэй 300 автоцистерн
  • Өөрийн агуулахуудад байрлах 9 лаборатори

Бид хамгийн чанартай бүтээгдэхүүнийг, хамгийн өргөн сүлжээгээр буюу орон даяар байрлах 400 орчим шатахуун түгээх станцаар дамжуулан 24/7 цагийн горимд найвартай, тасалдалгүй хүргэж байна. Хэрэв та бүхэн бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл Бизнес, хамтын ажиллагааны газартай доорх хаяг, утсаар холбогдоорой.

Бизнес хамтын ажиллагааны газар

Утас: 9910 4359, 8805 1678

И-мэйл: sales@petrovis.net

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК