Үйлдвэр, уул уурхай

  • Шингэрүүлсэн хийн түлшийг үйлдвэрлэлд багагүй хэрэглэх ба дэлхийн нийт хэрэглээний 26%-ийг газрын тос ба химийн үйлдвэр, 9%-ийг үйлдвэрлэлийн бусад салбарт хэрэглэж байна
  • Хийн түлшийг уул уурхайн далд гүний халаалт, хатаалтанд мөн олборлосон ашигт малтмалыг өндөр хэмд боловсруулах, дээж боловсруулах судалгааны лаборатори зэрэгт өргөн хэрэглэдэг
  • Төвийн эрчим хүчнээс алслагдмал суурин газар, байр, агуулахын халаалт, үйлдвэрлэлийн халуун ус, эрчим хүч, нийтийн хоолны хэрэглээнд ашигладаг
  • Хийн түлш нь эрчим хүчний шинэ эх үүсвэр төдийгүй бүтээгдэхүүний чанар, гарц, бүтээмжийг нэмэгдүүлсэн цэвэр түлш юм. Бид эрчим хүчний шинэ шийдэл, хийн түлшний систем, технологи бүхий барилгын материал үйлдвэрлэлийн “Баярс Констракшн” ХХК-ийн перлитийн үйлдвэрт, “Актлабс эйшиа” ХХК-ийн уул уурхайн дээж боловсруулах лабораторид хийн түлшийг нийлүүлж байна
  • Мөн үйлдвэрлэлийн салбарт шатаалтын зуух, төмөр таслах, хайлуулах ажиллагаанд хийн ашигладаг бөгөөд дунд оврын шингэрүүлсэн хий хадгалах сав суурилуулж, холбогдох тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэж, цаашид тасралтгүй хийн түлшээр хангаж ажиллах боломжтой
  • Манай компани нь ШУТИС-ийн “Уул уурхайн хүрээлэн”-гийн хагас коксжуулсан нүүрс боловсруулах туршилтын лабораторид хий нийлүүлж байна. Тус лаборатори нь Багануурын 3300 ккал-иас 5800 ккал болгон өсгөж, байгальд хор нөлөө багатай, үнс бага ялгардаг хагас коксжуулсан шахмал түлш болох брикетийг боловсруулдаг.

Хэрэв та бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой.

Петровис Ойл ХХК
А.Амарын гудамж-25, Бага тойруу-1
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14200-0019

Утас: (976) 11-327051
Факс: (976) 11-327288
Факс: (976) 11-327288

Бизнес хамтын ажиллагааны газар:

Утас: 9910 4359, 8805 1678

И-мэйл: sales@petrovis.net

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК