Авто угаалга

Бид дэлхийн шилдэг брэнд, Герман улсын “Washtec” технологийн бүрэн автомат үйл ажиллагаатай, байгаль орчинд ээлтэй, авто угаалгын газрыг бид 2015 онд “Petro car wash” нэрээр ашиглалтад оруулан, хэрэглэгчдэдээ үйлчилж байна.

Давуу талууд:

  • Хамгийн чанартай брэнд угаалгын бодистой хослуулсан шат дараатай төгс угаалга
  • Толбогүй, гялалзсан хатаалга нь машины өнгийг хамгийн удаан хадгална
  • Дээд зэргээр гялалзуулах WAX өнгийг хамгийн сайн хамгаална
  • Хамгийн хурдан шуурхай буюу 5-8 минутад бүрэн угаана
  • Байгаль орчинд ээлтэй технологи ашигладаг тул ердөө 3 литр усаар автомашиныг бүрэн угааж дуусна
  • Автомашины доод хэсгийн угаалгатай

Байршил:

БГД-ийн 4-р хороо, “Материал импекс”-ийн замын хойно

Хэрэв та автомашиндаа байгаль орчинд ээлтэй, бүрэн автомат угаалга хийлгэхийг хүсвэл “Petro car wash” угаалгыг зориорой. Бид танд 24/7 цагийн турш хамгийн чанартай үйлчилгээг хамгийн шуурхай хүргэнэ.

“Таны туслах” үйлчилгээ

Европын орнуудад өөртөө үйлчлэх хэлбэрээр өргөн хэрэглэгддэг дугуй хийлэх, автомашины тоос соруулах, шил арчигч шингэн цэнэглэх үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтой дэвшилтэт төхөөрөмжийг бид  “All in One” буюу “Таны туслах” нэрээр үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, амжилттай ажиллуулж байна.

Жолооч та өөрийн цаг заваа хэмнэж, автомашины тоос соруулах, дугуй хийлэх, шил арчигч шингэн цэнэглэх үйлчилгээг дэвшилтэт төхөөрөмж ашиглан нэг дороос үнэ төлбөргүй авахыг хүсвэл Улаанбаатар хотод байрлах дараах хоёр шатахуун түгээх станцад хандаарай.

ШТС-17 салбар: ХУД-ийн 2-р хороо, Говь компанийн замд

ШТС-28 салбар: БГД-ийн 4-р хороо, Материал Импексийн замын эсрэг талд

Бид танд чанартай үйлчилгээ, хурдан шуурхай хүргэж үйлчилнэ.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК