Нийгмийн хариуцлага

Бидний үйл ажиллагаа хөгжлийн хөдөлгүүр болохын хувьд анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн дотоод, гадаад харилцагч, хэрэглэгчдийн итгэлийг хүлээн ажиллах нь эрхэм хариуцлага байдаг.

Мэргэжлийн шат дараатай үйл ажиллагааг өндөр стандартаар хүргэж буй манай 2500 орчим ажилтан бол манай баялаг юм. Иймээс ч олон жил ажилласан ажилтнууд болон залуу үеэ дэмжиж ажиллах бодлого барьж ажилладаг. Тухайлбал, “Петровис” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж байна.


Манай хамт олон улс орны өмнө хүлээсэн үүргээ ямагт ухамсарлан татвар, хураамж, шимтгэлээ хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулж, “ Найдвартай татвар төлөгч”-өөр удаа, дараа шалгарсаар ирлээ.


Шатахууны агуулах, шатахуун түгээх станц нь онцгой объёкт болохын хувьд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий сав, тоног төхөөрөмжийг ямагт ашиглаж байна. Одоогийн байдлаар, Монголын анхны бүрэн автоматжуулсан агуулах “Шинэ Толгойт”, “ЭКО” шатахуун түгээх станцыг ашиглалтад орууллаа. Үүний зэрэгцээ, үйл ажиллагаандаа ISO 9001, “Service excellence” олон улсын жишиг стандартуудыг нэвтрүүлэн, хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ хүргэн ажиллаж байна.


Тогтмол хэрэгжиж буй “Органик Монгол” хөтөлбөрөөр дамжуулан экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор бичил санхүүгийн зээл олгож байна.


Бид үйл ажиллагаа, бүтээн байгуулалтад үндэснийхээ үйлдвэрлэгчдийг дэмжиж хамтран ажилладаг.


Хөгжил түгээх их үйлсийг олон улсын жишгээр бүтээж, хэрэглэгч, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг ямагт эрхэмлэн ажиллахыг ухамсарлан, үйл ажиллагаандаа тусгаж байна.

Байгаль орчин


  • Шатахуун түгээх станц, агуулахуудад Байгаль орчны яам болон холбогдох мэргэжлийн байгууллагаар байгаль орчны үнэлгээ хийлгүүлж, түүний дагуу боловсруулсан “Байгаль орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг үйл ажиллагаандаа тусгаж, жил бүр агаар, хөрс, усны шинжилгээг тогтмол хийлгүүлдэг.
  • Бид Монгол орны цаг уурын нөхцөл, газар зүйн байрлалд тохирсон, тухайн орон нутгийн зах зээлийн шаардлагыг хангахуйц, гал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагад нийцсэн, байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах инженерийн цогц шийдэл бүхий агуулах, ШТС-уудыг барих зорилттой ажилладаг.
  • Үүнээс гадна, эдгээр сав, тоног төхөөрөмжийн эдэлгээ, насжилтыг тогтоох, ашиглалтыг сайжруулах, аюулгүй байдлыг хангахад “Үл эвдэх оношилгоо”-г тодорхой давтамжтайгаар явуулж байна.

Агаарын бохирдлоос хамгаалах чиглэлээр


Бүтээгдэхүүн
  • Хөгжингүй улс, орнуудын хэрэглээ болсон, байгаль орчинд ээлтэй Евро 5 стандартын бензин, түлшийг анх удаа зах зээлд нийлүүлснээр хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна.
  • Нанотехнологийн шатахуун “Нано92”, “НаноДТ” нь автомашинаас ялгарах хорт утааг 21-98 хувиар бууруулдаг.
Агуулах
  • Бензин, түлшний хадгалах савыг ууршилтаас хамгаалсан, зориулалтын түрхэцээр будаж байгаа бөгөөд түүний дээвэр хэсэгт олон улсын жишигт нийцсэн дотроо шингэний түвшин дээр хөвдөг хөнгөн цагаан хөвөгч тагийг суурилуулсанаар мөн ууршилтыг 95% хүртэл бууруулдаг технологиор хийж байна;
  • Шатахууны шугам хоолой, сав, ачилт, буулгалт дээр шатахууны ууршилт хянах төхөөрөмжтэй;
  • Сав болон барилгуудад халалт, утаа, шатамхай хий мэдрэгч төхөөрөмжүүдтэй;
Шатахуун түгээх станц
  • Англи улсад үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн “RIS-VENT2” маркын амьсгалах клапан нь ууршилтыг багасгаж, шатахуун алдагдахаас сэргийлсэн.
  • Швед улсын дэвшилтэт технологи болох Wayne Dresser түгээгүүрийг суурилуулсан.

Хөрсний бохирдлоос хамгаалах чиглэлээр


Шатахуун түгээх станц
  • Шатахуун хадгалах “Plasteel Elutron” давхар ханатай сав нь шингэнийг гадагш алдуулахгүй, дотор хана цоорсон тохиолдолд мэдээлэх хэрэгсэлтэй. Савны хэсэгт хөрсний бохирдлыг шалгах хяналтын хоолой суурилагдсан.
  • Шлангийн хавхагтай тасрагч холбоос нь түгээгүүрийн хошууг тээврийн хэрэгслийн бакнаас аваагүй үед хөдөлснөөс шланганд түгээгүүр татагдаж эвдрэх, улмаар шатахуун асгарахаас хамгаална.
  • Савны үндсэн болон технологийн туслах худаг нь гэмтэл, ослоос шалтгаалан худагт шатахуун асгарсан тохиолдолд хөрсөнд нэвчүүлэхгүйгээр зөвхөн шатахууны сав руу орох хийцтэй.
  • Гоожилт шүүрэлтийг мэдрэх төхөөрөмжүүдтэй.
  • Савнаас шатахуун халихаас хамгаалсан тоноглолтой.
Агуулах
  • Бүх шугам хоолойнуудыг дагуулан шатамхай хий мэдрэгч суурилуулсан нь шугам хоолойноос шатахуун алдагдахыг таслан зогсоосон
  • Цэвэрлэх байгууламжтай, түүнийгээ тогтмол хянадаг системтэй; Вагонцистерн болон автоцистернд шатахуун ачих үед халилтаас бүрэн хамгаалсан систем төхөөрөмжүүдийг суурилуулсан.
Галын аюулгүй байдал
  • Галаас хамгаалах иж бүрэн систем
  • Тэсрэлтээс хамгаалагдсан видео камер
  • Технологийн хэсгийг осол гарах үед автоматаар бүрэн зааглах горим
  • Аюулыг илрүүлэх, мэдээлэх электрон тоног төхөөрөмжүүдтэй

Бид хүний ажиллагааг хөнгөвчилсөн, байгаль орчинд ээлтэй, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, орчин үеийн техник, технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх томоохон төслүүдийг газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцууддаа амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.


Автоматжуулалт
  • Автоматжуулалтын төслүүд нь хэрэглэгч, харилцагчдын цаг хугацаа, зардал хэмнэх, бүтээмж нэмэгдүүлэх, доголдолгүй тасралтгүй ажиллуулах зэрэг олон талын ач холбогдолтой байна.
Агуулах
  • Сүүлийн жилүүдэд ашиглалтад оруулж буй манай шатахууны агуулахууд нь дэвшилтэт техник, технологи ашигласан, өндөр хүчин чадалтай, бүрэн болон хагас автомат үйл ажиллагаатайгаараа өрсөлдөгчдөөс ялгарч байна. Үүний нэг нь Монгол улсдаа хамгийн том хүчин чадалтайд тооцогдож буй, анхны бүрэн автомат “Шинэ толгойт” агуулах юм.

“Шинэ толгойт” агуулахын онцлог:

  • АНУ-ын “Honeywell” компанийн цогц шийдэл бүхий хяналт, удирдлагын бүрэн програм хангамжийн систем (Experion PKS);
  • Мотороор удирддаг автомат хаалтууд, савны хэмжилтийн автомат төхөөрөмж;
  • Ачилтын технологийн процессыг удирдаж ажилладаг систем (Terminal Automation System);
  • 5 төрлийн мэдрэгч бүхий галын дохиоллын иж бүрэн систем;
  • Камерын хяналтын системтэй.

Тус агуулахын технологийн бүх дамжлагыг бүрэн автоматжуулснаар хүний оролцоог багасгаж хэрэглэгчиддээ итгэлтэй, найдвартай, чанартай үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн билээ.

Шатахуун түгээх станц
  • Одоогийн байдлаар, Улаанбаатар хотод байрлах зарим ШТС-д газрын тосны бүтээгдэхүүний тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч “Veeder Root” компанийн савны хэмжилтийн автомат системийг суурилуулснаар шатахууны хэмжээ, хувийн жин, температур зэрэг шаардлагатай мэдээллийг хүний оролцоогүйгээр гаргах болсон нь аюулгүй, найдвартай, баталгаатай байдлыг нэмэгдүүлэх болсон юм.
  • Эдгээр ШТС-ын орлого, зарлагын мэдээллийг өдөр, сар, улирлаар нь гаргах, үүнийг программ хангамжийн тусламжтайгаар түгээгчийн байрнаас шууд хянах, алсын зайнд дамжуулж төв удирдлагын системд нэгтгэх боломжтой болсны зэрэгцээ камерийн хяналт, галын дохиолол, аюулгүй байдлын системийг нэвтрүүлснээр үйл ажиллагаатай холбогдох аливаа эрсдлийг бууруулж байна.
Давхар ханатай сав (plasteel elutron)
  • Хот болон хүн ам нягт суурьшсан, хөрс, хөрсний ус бохирдох эрсдэл бүхий газар байрлах далд савтай ШТС-дад хана хоорондын орон зайн битүүмжлэлийг хянах хэрэгслээр тоноглосон, тогтмол хянах боломжтой, Монгол улсын стандартын дагуу бид байгаль орчинд ээлтэй, хамгийн багадаа 30 жилийн баталгаатай тусгай бүрхүүлээр бүрсэн, давхар ханатай савнууд, хуванцар материал бүхий зэвэрдэггүй шугам хоолой, худагийг суурилуулж байна.
Цэвэрлэх байгууламж
  • Бид ШТС-ууддаа 2014 оноос эхлэн 5-10 м3/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг угсарч байна. Уг байгууламжийн механик, биологийн цэвэрлэгээний дамжлагуудыг өөр хоорондоо уялдаа холбоотойгоор лагийн буцах насосоор тоноглосон бөгөөд насосыг нь тухайн станцаас удирддаг.
  • Энэхүү технологийг Европын холбооны улс, Германд өргөн хэрэглэдэг байна. Харин манай улсад бага оврын цэвэрлэх байгууламжийг олон улсын стандартад хүргэх зорилгоор 2011 онд Стандарт хэмжил зүйн газраас MNS EN 12566 батлан гаргасанаар ашиглаж байна.
Цахилгаан зуух
  • Бид Онцгой байдлын газрын дүгнэлт бүхий, Польш улсад үйлдвэрлэсэн “Коспел” фирмийн “ЕКСО” маркийн “Ухаалаг зуух” нэртэй, өргөн хэрэглэгддэг цахилгаан зуухыг ШТС-ууддаа ашиглаж байна.
Лед гэрэлтүүлэг
  • Бид эко шийдэл болох эрчим хүчний А зэргийн хэмнэлттэй лед гэрэлтүүлгийг (Led Outdoor Light) ШТС-уудын саравчинд суурилуулж, мөн талбайн гэрэлтүүлэгт ашиглаж байна. Энэхүү гэрэлтүүлэг нь 50 -100 Вт хүртэлх хүчин чадалтай, цахилгааны хэрэглээг 3-5 дахин бууруулж байгаа бөгөөд энгийн гэрэлтүүлгээс хоёр дахин илүү гэрэлтүүлж, илүү удаан эдэлгээтэйгээрээ хэрэглэгчдийн тав тухтай байдлыг нэмэгдүүлж байна.

Аюулгүй ажиллагааны соёлыг түгээнэ.

 

МҮХАҮТанхимаас 2006 онд санаачилсан “ОРГАНИК МОНГОЛ” хөтөлбөрийг манай компаниас дэмжиж хамтран хэрэгжүүлэх болсон. “Үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлье” уриан доор тасралтгүй хэрэгжиж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой бичил санхүүгийн зээл олгож, “ногоон” боловсролын сургалт явуулдаг юм.

Энэ хөтөлбөрийн хүрээнд гарсан үр дүнгээс:

  • Нийт 400 гаруй бичил төслийг санхүүжүүлсэн;
  • 15 гаруй дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн;
  • 550 гаруй сая төгрөгийн санхүүжилт үзүүлсэн.

Салбарын боловсон хүчний нөөц дутмаг байгаа өнөө үед энэхүү тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд Хүний нөөцийн бодлогоо чиглүүлж, “Петровис-Ирээдүй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийг нээлттэй байдлаар тухай бүрт нь зарладаг. Сүүлийн байдлаар уг хөтөлбөрөөс 18 оюутан сургалтын төлбөрийн тэтгэлэг хүлээн авснаас зарим нь манай компанид ажиллаж байна.

Хөтөлбөрийн шалгаруулалт: 
Хөтөлбөр нь хоёр үндсэн үе шаттай явагддаг.

Нэгдүгээр шат: Оюутнуудыг сурлагын голч дүнгээр нь шалгаруулж, түүний дараа шалгалт авч тэнцсэн тохиолдолд ярилцлага авна.

Хоёрдугаар шат:Ярилцлаганд тэнцсэн оюутныг компанийн салбар, нэгжүүдэд цалинтай дадлага хийлгүүлж, ажлын тайланг үндэслэн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог.

“ЮниГаз” ХХК нь одоогоор албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Автомашин Хийгээр Цэнэглэх Станцыг дангаар ажиллуулж байгаа бөгөөд 2005 оноос 1200 хувь хүний болон таксинд явдаг автомашин болон 2011 онд Улаанбаатар Такси Транспорт Сервис компаний 200 авто машинд үнэ төлбөргүйгээр Шингэрүүлсэн Нефтийн Хийн Нэмэлт төхөөрөмжийг суурилуулж, нийт 1280 авто машинд үйлчилгээ үзүүлсэнээр 124’160.00 кг хорт бодисоос Улаанбаатар хотын ард иргэдийг хамгаалж, нийгмийн хариуцлагаа нэр төртэй биелүүллээ.

Манай компани нь хүрээлэн буй орчны өнгө үзэмжийг сайжруулах, агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор “Ногоон ШТС” хөтөлбөрийг тодорхой хугацаанд зохион байгуулж ирсэн билээ. Хөтөлбөрийн дүнд Шатахуун түгээх станцуудаас зүлэгжүүлэлт, ногоон байгууламжаа арчлан тордох, сайжруулах ажлуудыг хийх нөхцөл бололцоог дэмжин ажиллаж байна.