“Органик монгол” хөтөлбөр

МҮХАҮТанхимаас 2006 онд санаачилсан “ОРГАНИК МОНГОЛ” хөтөлбөрийг манай компаниас дэмжиж хамтран хэрэгжүүлэх болсон. “Үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлье” уриан доор тасралтгүй хэрэгжиж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой бичил санхүүгийн зээл олгож, “ногоон” боловсролын сургалт явуулдаг юм.

Энэ хөтөлбөрийн хүрээнд гарсан үр дүнгээс:

  • Нийт 400 гаруй бичил төслийг санхүүжүүлсэн;
  • 15 гаруй дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн;
  • 550 гаруй сая төгрөгийн санхүүжилт үзүүлсэн.
  • © 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ПЕТРОВИС ХХК