Алсын хараа

Монголдоо түлш эрчим хүчний салбарын хөгжлийг тодорхойлогч болно.

Эрхэм зорилго

Бид хөгжил түгээнэ.

Үнэт зүйлс

Шударга, ёс зүйтэй байна: Бид бусдын итгэлийг дааж, аливаа асуудалд үнэнч шударга, ноён нуруутай хандана

Харилцагчаа дээдлэх: Хэрэглэгч, харилцагчиддаа дээд зэргийн хүндэтгэл үзүүлж, мэргэжлийн түвшинд үйлчилнэ.

Шилдэг стандартыг баримтлах: Бизнесийн үйл ажиллагааны шат дамжлага бүрт шилдэг стандартыг баримталж, үзүүлж буй үйлчилгээ, борлуулж буй бүтээгдэхүүнийг чанарын найдвартай өндөр түвшинд барина.

Урт хугацаат үр өгөөжийг бий болгох (Баялгийг бүтээнэ): Бизнесээ тогтвортой хөгжүүлснээр бид харилцагчид, ажилтнууд, эх орондоо урт хугацаат үр өгөөжийг бий болгоно.

Сэтгэл ханамжтай, багаар ажиллах: Эрхэм зорилгодоо хүрэхийн тулд бие биенээ дэмжиж, сэтгэл дүүрэн ажиллах орчныг бүрдүүлэн, бүтээлчээр хамтран ажиллана.