card

Байгуулагдсан он

1941 он

Үйл ажиллагааны чиглэл

Петровис Группийн Улаанбаатар хот болон орон нутаг дахь шатахууны бөөн болон жижиглэнгийн борлуулалт

Хаяг

Ерөнхий сайд Амарын гудамж-7 Петровис компанийн байр Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот 14201, Монгол улс

Холбоо барих

(+976) 11-330505

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

www.petrovis.mn

ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсад  газрын тосны бүтээгдэхүүний үйл ажиллагааг зохицуулах албан ёсны байгууллага 1941 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Нефть хангамжийн хэлтэс” нэртэй анх байгуулагдаж байжээ. Манай оронд анх хөдөлгүүрийн дуу хүнгэнэн ассан цагаас энэ салбарын түүхийн эхлэл тавигдсан бөгөөд газрын тосны салбарын үе үеийн мэргэжилтэн, ажилтнуудын хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр НИК компани хөгжлийг түүчээлэн  эдүгээ 80 жилийг үдээд байна. 

2003 оныг хүртэл НИК ХК нь төрийн өмчит аж ахуйн нэгж байсан бөгөөд 2004 онд Төрийн өмчийн хорооноос “НИК” ХК-ийг хувьчлах олон улсын тендерийг 2 ч удаа зарлаж байв. Хоёр дахь удаагийн тендерт гадаад, дотоодын 4 компани өрсөлдсөнөөс “Петровис” ХХК шалгарч, НИК ХК-ийг хувьчлан авснаар улс орныг бүхэлд нь хамарсан өргөн сүлжээ бүхий 19 Нефть хангамжийн салбар, 400 гаруй ШТС, 2000 гаруй ажиллагсадтай зах зээлд тэргүүлэгч, үндэсний хэмжээний компани болж чадсан. Хувьчлалд шилжихээс өмнө газрын тосны бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн 18%-ийг НИК ХК, 22%-ийг Петровис ХХК эзэлдэг байжээ. 

Петровис ХХК нь НИК ХК-ийг хувьчилж авснаас хойш өнөөдрийг хүртэл 205 ШТС-ыг шинээр барих болон нүүлгэн шилжүүлж, 300 гаруй ШТС-ын цогц шинэчлэлийг хийсэн. Мөн иж бүрэн газрын тосны бүтээгдэхүүний агуулах 6 байгуулан, 334 автоцистернийн парк шинэчлэлийг хийж, “Шинэ Толгойт” бүрэн автомат агуулахыг Монголд анх удаа ашиглалтад оруулж, чанар стандартын 3 төрлийн ISO стандартын нэгдмэл байдлаар нэвтрүүлж нийтдээ 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна.

НИК ХХК өнөөдөр Петровис Группийн Улаанбаатар хот болон орон нутаг дахь бөөний борлуулалтын үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон уул уурхай, зам тээвэр, газар тариалан, үйлдвэрлэл үйлчилгээний томоохон компаниудыг чанартай, баталгаат шатахуунаар тасалдалгүй ханган ажиллаж байна.

Байгуулагдсан он

2008 он

Үйл ажиллагааны чиглэл

Петровис Группийн Улаанбаатар хот болон орон нутаг дахь шатахууны жижиглэнгийн борлуулалт

Хаяг

Ерөнхий сайд Амарын гудамж-7 Петровис компанийн байр Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот 14201, Монгол улс

Холбоо барих

(+976) 11330505

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

www.petrovis.mn

ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА'

“Петростар” ХХК нь Петровис Группийн Улаанбаатар хот болон орон нутаг дахь жижиглэнгийн борлуулалтыг хариуцан ажилладаг охин компани юм. Бид хэрэглэгчдэдээ өндөр чанартай А80, АИ-92, АИ95, АИ98 автобензин, евро-5 стандартын болон энгийн дизелийн түлшийг бөөнөөр хүргэхээс гадна орон даяар байрлах шатахуун түгээх станцуудаараа дамжуулан найдвартай бөгөөд шуурхай түгээлтийг хийж байна.

Петровис карт

Манай хамт олон 2003 онд Монгол Улсын Газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд анх удаа хэрэглэгчдийнхээ худалдан авалтыг урамшуулах, тэдэнд шатахууны зарцуулалтаа хянах, бодит хэмнэлт авах боломжийг олгох зорилгоор шатахууны картын төлбөрийн системийг нэвтрүүлсэн. Шатахууны “Петровис карт”-ыг зөвхөн албан байгууллагууд ашиглах боломжтой бөгөөд бид танай байгууллагын бизнесийн онцлогт тохирсон хамгийн уян хатан нөхцөлийг санал болгож хамтран ажиллана.

Шатахууны талон

Бид эрхэм танд зориулж мөнгөн дэвсгэртийг орлох, өндөр нууцлалтай үнэт цаас болох “Шатахууны талон”-ыг худалдаалж байна. Хэрэглэгч та Петровис Группийн орон даяар байрлах 400 гаруй ШТС-аар үйлчлүүлэхдээ “10,000”, “20,000”, “50,000” -ийн дэвсгэрт бүхий гурван төрлийн талоныг ашиглан төлбөр хийх боломжтой.

С24 Конвениенс дэлгүүр

Бид хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Улаанбаатар хот болон орон нутагт байрлах зарим шатахуун түгээх станцууддаа конвениенс буюу “ая тухтай” дэлгүүрүүдийг ажиллуулж байна. Жолооч та конвениенс дэлгүүрүүдээс түргэн хоол, халуун кофе, бусад хэрэгцээт бараанаас гадна жолооч нарт тусгайлан зориулсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.

Авто угаалга

Эрхэм хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэн чанартай үйлчилгээг шуурхай хүргэх авто угаалгын газрууд манай шатахуун түгээх станцуудад ажиллаж байна. Бид жолооч таны шаардлагад нийцсэнээт бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн хүргэхээр зорин ажиллаж байна.

Бид дэлхийн шилдэг брэнд, Герман улсын “Washtec” технологийн бүрэн автомат үйл ажиллагаатай, байгаль орчинд ээлтэй, авто угаалгын газрыг 2015 онд “Petro car wash” нэрээр ашиглалтад оруулснаар ийнхүү хэрэглэгчдэдээ үйлчилсээр байгаа билээ.

Байгуулагдсан он

2007 он

Үйл ажиллагааны чиглэл

  • Газрын тосны бүтээгдэхүүний импорт
  • Газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа, хангамж
  • Газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, түгээлт
  • Газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын лаборатори
  • Агуулах, ШТС-ын барилга байгууламж, засвар, үйлчилгээ
  • Уул Уурхайн сайт сервис үйлчилгээ /оюутолгой, цагаан хад, ухаа худаг, баруун наран уурхайд цэнэглэлтийн үйлчилгээ үзүүлдэг/
  • Стандарт хэмжилзүйн Торхны баталгаа 
  • Мэргэжлийн сургалт зөвлөгөө, шатахууны тооцоо бүртгэлийг хөтөлж явуулах, программ хангамж суурилуулах

Хаяг

Шинэ Толгойт агуулах, 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүрэг Улаанбаатар хот, Монгол улс

Холбоо барих

(+976) 11330505

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

www.petrovis.mn

ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА

“Петровис Трейдинг” ХХК нь томоохон харилцагч, компаниудын нефть бүтээгдэхүүний хангамж, үйлчилгээг дагнан хариуцах зорилгоор 2007 онд байгуулагдсан. Бид уул уурхайн “Оюутолгой”, “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” төслүүдийн шатахууны хэрэгцээг логистик үйлчилгээгээр хангаж ажиллахаас гадна тухайн төслийн хүрээнд хийгдэж буй эрчим хүч, барилга угсралт, тээвэр, замын компаниудын шатахууны хангамжийг хариуцан, амжилттай нийлүүлж байна.  

Түүнчлэн чанартай бүтээгдэхүүнийг аюулгүй, найдвартай, тасалдалгүй нийлүүлэхээс гадна уул уурхайн компаниудын онцлогт тохируулан шатахууны сав, агуулах барих, техник тоног төхөөрөмжид нь засвар үйлчилгээ хийх, сэлбэг нийлүүлэх болон мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг нийлүүлэн хамтран ажиллаж байна.

САНАЛ БОЛГОЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

  • Автобензин А80, АИ92, АИ95, АИ98
  • Өвөл, зуны дизель түлш (Евро5, Евро2) 
  • Онгоцны түлш ТС1
  • Мазут
  • Битум
  • Бүх төрлийн тос, тосолгооны материал
 

Бид албан байгууллагын хэрэгцээ шаардлагат нийцсэн бүтээгдэхүүнийг хамгийн уян хатан нөхцлөөр олгож, хамран ажиллахад үргэлж нээлттэй байх болно.

Та бүх төрлийн шатахуун, дизель түлшний бөөний борлуулалтын газартай холбогдож, хамтын ажиллагааны талаар мэдээлэл авах бол дараах линкээр холбогдон мэдээллээ явуулна уу.

Манай хариуцсан ажилтан тантай 24 цагийн дотор холбогдож мэдээлэл өгөх болно.

Байгуулагдсан он

2004 он

Үйл ажиллагааны чиглэл

Тос, тосолгооны материалын импорт, бөөний болон жижиглэн борлуулалт, хадгалалт, тээвэрлэлт, чанарын хяналт шинжилгээ, сургалт зөвлөгөө

Хаяг

Ерөнхий сайд Амарын гудамж-7 Петровис компанийн байр Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот 14201, Монгол улс

Холбоо барих

11-330153, 11-330505

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

www.tostosolgoo.mn

ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА

Петровис тос ХХК нь 2004 онд байгуулагдсан, дотоодын зах зээл дээрх тос тосолгооны бүтээгдэхүүний борлуулалтын хамгийн том сүлжээ юм. Бид чанар, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Exxon Mobil” компанийн Mobil, мөн ОХУ-ын Sintec, LukOil брэндийн албан ёсны дистрибьютер бөгөөд тус брэндүүдийн тос, тосолгооны материал, хөргөлтийн шингэн, автохимийн бүтээгдэхүүнийг Монгол орныг хамарсан хамгийн өргөн сүлжээгээрээ борлуулан хэрэглэгчдэдээ хүргэж байна.

Бид бүтээгдэхүүнээ итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулан Улаанбаатар хотод байрлах бөөний борлуулалтын 4 цэг, Петровис ХХК-ийн 400 гаруй ШТС-ууд болон УБ хотын 80 гаруй засварын газрууд, томоохон уул уурхайн компаниуд, ДЦС-уудаар дамжуулан тус тус борлуулж байна.

Та Тос, тосолгооны бүтээгдэхүүний борлуулалт, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх формийг бөглөнө үү.

 

Бид хувь хүн, албан байгууллагад тохирсон, хэрэгцээ шаардлагат нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн уян хатан нөхцөлөөр олгож, хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно.

Та бүх төрлийн тос, тослох материалтай холбоотой худалдан авалт, хамтын ажиллагааны талаарх мэдээлэл авах бол дараах асуулгыг бөглөн холбогдох мэдээллээ явуулна уу. Баярлалаа

Манай хариуцсан ажилтан тантай 24 цагийн дотор холбогдож, мэдээлэл өгөх болно.

Байгуулагдсан он

2005 он

Үйл ажиллагааны чиглэл

Газрын тосны хайгуул, олборлолт

Хаяг

Блью Скай тауэр 508, Эрх чөлөөний гудамж-17, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот 14240, Монгол улс

Холбоо барих

+976-70141099

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

www.petromatadgroup.com 

ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА

Петровис Групп нь Монголдоо нефтийн хангалттай нөөц илрүүлж, улс орноо эрчим хүч, нефтийн хувьд хараат бус болгох зорилгын төлөө нефтийн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах Петроматад ХХК-ийг 2004.12.31 өдөр байгуулсан. “Петроматад” компани нь Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа худалдаалж буй Монголын эзэмшил давамгайлсан анхны компани болж чадсан. Өнөөдрийн байдлаар Бүтээгдэхүүн хуваах гэрээт газрын тосны Матад-ХХ, Богд-IV, Онги-V талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж, 2 ба 3 хэмжээст чичирхийллийн судалгаа хийж, хайгуулын 4 цооног өрөмдөөд байна. 

2019 онд Газрын тосны хайгуулын Матад ХХ талбайн хойд хэсэгт орших Цэн тогоруу-1 цооногийг өрөмдөж, Цооногт хийсэн геофизикийн судалгаагаар 77 метр зузаан тосны хураагуур байж болохуйц интервал байгаа тайллыг бататгасан. Хоёр үед цооногийн туршилт хийсэн бөгөөд хоёр дахь туршилтын явцад урсцын оргил үед хоногт 821 баррель тосны ундаргатай байсан.

Хайгуул судалгааны үр дүнд Матад XX талбайн Цэнтогоруу цооногоос тос илэрч 2020 оны 12-р сарын 25-ны өдөр УУХҮЯамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр ордын баталгаат нөөцийг МУ-ын нөөцийн нэгдсэн санд бүртгэж авч байсан. Түүнчлэн Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт орших 218км2 талбайд газрын тос ашиглах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгосон нь Монгол улсын түүхэнд 3 дахь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон мартагдашгүй үйл явдал болж байсан юм.

Та Петроматад ХХК-ийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор дамжиж орно уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Байгуулагдсан он

2004 он

Үйл ажиллагааны чиглэл

  • Шингэрүүлсэн нефтийн хийн импорт, борлуулалт
  • Шингэрүүлсэн нефтийн хийн хүргэлт
  • Барилга, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын хийн түлшний системийн угсралт, хангамж, зураг төсөл
  • Айл өрхөд зориулсан хийн хангамжийн шугам хоолойн угсралт, хангамж, зураг төсөл
  • Нийтийн хоолны салбарт хийн хангамжийн шугам хоолойн угсралт, хангамж, зураг төсөл
  • Автомашин хийгээр цэнэглэх станц
  • Хийн түлшний бөөний борлуулалт
  • Хийн зуух, халаагуур, тоног төхөөрөмжийн худалдаа

Хаяг

Скай Плаза бизнес төв Д корпус, Элчингийн гудамж-9, 13 дугаар хороолол, 1 дүгээр хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14220, Монгол улс

Холбоо барих

+976-75757755

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

www.unigas.mn 

ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА

Юнигаз ХХК нь 2004 оноос эхлэн Монгол улсын зах зээлд шингэрүүлсэн нефтийн хийг тээврийн хэрэгсэл, үйлдвэр үйлчилгээ, нийтийн хоолны салбарт нэвтрүүлэх, шингэрүүлсэн нефтийн хийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор байгуулагдсан хийн түлш, импортлон борлуулагч ууган компани юм. Бид Монголын томоохон сүлжээ ресторан, худалдааны төвүүд, үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан хийн хангамжийн угсралтын ажлыг гүйцэтгэн, чанартай хийн түлш нийлүүлэн ажиллаж байна.

Та Юнигаз ХХК-ийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор дамжиж орно уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Байгуулагдсан он

2013 он

Үйл ажиллагааны чиглэл

  • Хүнд даацын автомашины худалдаа
  • Хүнд даацын автомашины сэлбэгийн худалдаа
  • Хүнд даацын автомашины дугуйн худалдаа
  • Хүнд даацын автомашины засвар, үйлчилгээ
  • Явуулын засвар үйлчилгээ
  • Ачаа тээвэр

Хаяг

Ерөнхий сайд Амарын гудамж-7 Петровис компанийн байр Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот 14201, Монгол улс

Холбоо барих

+976 72723344, 11330505

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

www.petrovis.mn 

ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА

“Петротрак” ХХК нь Петровис Группийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар 2013 онд байгуулагдсан. БНХАУ-ын BEIBEN TRUCK компанийн албан ёсны дистрибьютер бөгөөд хүнд даацын автомашин, сэлбэг, дугуйн худалдаа болон хүнд даацын автомашины суурин ба явуулын засвар үйлчилгээ, ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Хүнд даацын автомашин худалдаа

Бид өнөөдрийг хүртэл “НИК” ХХК болон бусад ААН, хувь хүмүүсийн захиалгаар BEIBEN TRUCK, FAW, DONGFENG, SHACMAN брэндийн тусгай зориулалтын автомашинуудыг нийлүүлж ирсэн.

Дугуйн худалдаа

БНХАУ-ын Triangle брэндийн дугуйны Монгол дахь төв агуулах УБ хот дахь манай салбарт байршдаг бөгөөд бөөн болон жижиглэнгийн борлуулалт хийдэг.

Өмнөх жилүүдэд уул уурхайн томоохон компаниуд тэр дундаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монросцветмет” ХХК, “Шивээ Овоо” ХК зэрэгт хүнд даацын автомашины болон уул уурхайн тоног төхөөрөмжийн дугуйг нийлүүлсэн.

Ачаа, тээврийн үйл ажиллагаа

Бид өөрийн болон гэрээт ААН-ийн автоцистернүүдээр дамжуулан “НИК” ХХК-ийн нийт ачаа тээврийн 60 хүртэлх хувийг хариуцан ажиллаж байна. Монгол улсын стратегийн томоохон ордууд болох “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Оюу толгой” ХХК зэрэг компаниуд руу нефть бүтээгдэхүүн тээвэрлэж байна.

Засвар үйлчилгээний төв

Орчин үеийн техник, технологиор бүрэн тоноглогдсон, мэргэжлийн засварын баг хүнд даацын тусгайлсан засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд дараах байршлуудад гүйцэтгэж байна. 

  1. Говьсүмбэр засвар үйлчилгээний төв /УБ-Замын үүд чиглэлийн зам дагуу/
    Нийт 20,000 м2 талбай бүхий байршилд 5тн гүүрэн кран, нэг дор 8 хүнд даацын автомашин зэрэг засварлах хүчин чадал бүхий 1,020 м2 засварын бокс, 1,550 м2 сэлбэгийн агуулах, иж бүрэн тоноглогдсон засвар, моторын цех, 12,500 м2 авто зогсоолтой.
  2. Улаанбаатар засвар үйлчилгээний төв /Сонгинохайрхан дүүрэг, Толгойт/
    Петровис Группийн автобазын дэргэд нэг дор 3 хүнд даацын автомашин засварлах хүчин чадалтай бокс, сэлбэгийн агуулах, төрөлжсөн цех, дугуй сэлбэгийн агуулахтай.

Мөн явуулын засвар үйлчилгээг хэрэглэгчийн байршилд үзүүлснээр хэрэглэгчийн цаг, зардлыг бодитоор хэмнэх боломжийг бүрдүүлж байна.

Та Петротрак ХХК-ийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх товч дээр дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл