card

Конвениенс дэлгүүр

Бид хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагат нийцүүлэн Улаанбаатар хотод байрлах шатахуун түгээх станцууддаа конвениенс буюу “ая тухтай” дэлгүүрүүдийг ажиллуулж байна. Жолооч та конвениенс дэлгүүрүүдээс түргэн хоол, халуун кофе, бусад хэрэгцээт бараанаас гадна жолооч нарт тусгайлан зориулсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.

Олон улсын стандартыг Монголд нэвтрүүлсэн, автомашинтайгаа үйлчлүүлдэг “Charge yourself” уриатай 24 цагийн конвениенс дэлгүүр болох C24 сүлжээ дэлгүүрийг орчин цагийн Улаанбаатар хотын оффисын бүс болох 220 мянгатын урд байрлах Петровисийн шатахуун түгээх станц дээр ажиллуулж байна.

Манай дэлгүүрийн түргэн хоолны үйлчилгээний хэсэг нь олон улсын стандартад нийцсэн цэвэр тохилог орчинд найрсаг, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж түргэн хоол, халуун кофе, цайгаар үйлчлэхээс гадна, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн Эйшн вок нэрийн халуун тогооны хоолоор үйлчилж байна. Мөн хэрэглэгч автомашинаасаа буулгүйгээр “Drive thru” үйлчилгээ авах боломжтой.

САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Түргэн хоол
  • Asian Wok халуун тогооны хоол
  • Халуун цай, кофе
  • Хийжүүлсэн ундаа, шүүсний автомашин
  • Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн
  • Mobil тос, тосолгооны бүтээгдэхүүн
  • Авто машин болон жолоочийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн
  • Хаан банкны АТМ

Бид 2021 оноос Багануур дүүрэг болон Өвөрхангай аймгийн Хархорин суманд “C24” ая тухтай сүлжээ дэлгүүрийн сүлжээгээ нээн, үйл ажиллагаа явуулж байна.

ЦАГИЙН ХУВААРЬ

УБ хотод байрлах С24 дэлгүүр: Өдөр бүр 08:00-00:00
Багануур дүүрэгт байрлах С24 дэлгүүр: Өдөр бүр 07:00-00:00
Өвөрхангай аймагт байрлах С24 дэлгүүр: Өдөр бүр 08:00-22:00

CU олон улсын сүлжээ конвениенс  дэлгүүр нь Петровис Групптэй хамтран хэрэглэгчдэдээ улам бүр ойртон ажиллаж байна. Үйлчлүүлэгч та шатахуун түгээх станцад түшиглэсэн CU дэлгүүрүүдээс CU нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээг авахаас гадна жолооч нарын хэрэглээнд тохирсон автомашинд тусгайлан зориулсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авч цаг заваа хэмнэх давуу талтай юм.

CU ДЭЛГҮҮРҮҮДИЙН БАЙРШИЛ

  • БЗД, 11-р хороо, Амгалан Тайгер үйлдвэрийн замын урд Петровис ШТС-02
  • БЗД, 10-р хороо, Баянзүрхийн товчоо Петровис ШТС-09 
  • БЗД, 14-р хороо, Зүүн 4 замын урд ШТС-03 
  • БЗД, 8-р хороо, Тэнгэр бөөний худалдааны төвийн дэргэд ШТС-05 
  • БЗД, 1-р хороо, Сансар хорооллын замын урд ШТС-25
  • БЗД, 32-р хороо, Эмээлт орох замдШТС-39
  • БГД, 4-р хороо, Материал импексийн замын урд талд Петровис ШТС-28
  • БГД, 19-р хороо, 4-р хороолол, Өргөө кинотеатрын урд, ШТС-14
  • ХУД, 3-р хороо, Гутлын үйлдвэрийн хажууд Петровис ШТС-18
  • ХУД, 1-р хороо, Энхтайвны гүүрний зүүн урд, ШТС-16
  • СХД, 20-р хороо, Дархан, Өвөрхангайн салдаг уулзварт ШТС-21
  • СХД, 20-р хороо, 22 товчооны наана, ШТС-10 
  • СБД, 15-р хороо, 7 буудлаа Дамба эргэх уулзвар өнгөрөөд, ШТС-20
  • ЧД, 8-р хороо, Тасганы овооны баруун талд, ШТС-04
  • ЧД, 10-р хороо, Дэнжийн мянга Хүчит шонхор захын замд, ШТС-19
  • НД, 1-р хороо

Мэдээлэл авах

Бид хувь хүн, албан байгууллагад тохирсон, хэрэгцээ шаардлагат нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн уян хатан нөхцөлөөр олгож, хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно.

Та манай С24 сүлжээ конвениенс дэлгүүр, CU дэлгүүртэй холбоотой худалдан авалт, хамтын ажиллагааны талаарх мэдээлэл авах бол дараах асуулгыг бөглөн холбогдох мэдээллээ явуулна уу. Баярлалаа

Манай хариуцсан ажилтан тантай 24 цагийн дотор холбогдож, мэдээлэл өгөх болно.

Шинэ нийтлэлүүд