card

Петровис карт

Бид танай албан байгууллагын хэрэгцээнд бүрэн нийцсэн тогтмол хөнгөлөлт урамшуулалтай, хэрэглэхэд хялбар, өндөр нууцлал бүхий шатахууны хэрэглээний картыг санал болгож байна. Мөн танай байгууллагын бизнесийн онцлогт тохирсон, хамгийн уян хатан нөхцөлийг бид санал болгоно.

Манай хамт олон 2003 онд Монгол Улсын Газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд анх удаа хэрэглэгчдийнхээ худалдан авалтыг урамшуулах, тэдэнд шатахууны зарцуулалтаа хянах, бодит хэмнэлт авах боломжийг олгох зорилгоор шатахууны картын төлбөрийн системийг нэвтрүүлсэн. Шатахууны “Петровис карт”-ыг зөвхөн албан байгууллагууд ашиглах боломжтой бөгөөд бид танай байгууллагын бизнесийн онцлогт тохирсон хамгийн уян хатан нөхцлийг санал болгож хамтран ажиллана.

  • Урамшуулал 24 цагийн дотор орно
  • Үйлчилгээний шимтгэлгүй
  • Тогтмол урамшуулалтай
  • Дэлгэрэнгүй цахим хуулга авах боломж
  • ОУ-ын стандартад нийцсэн нууцлал, аюулгүй байдлын систем
  • Онлайнаар хэрэглээгээ хянах боломж

Та захиалсан картаа ирж авахдаа дараах материалуудыг бүрдүүлж авчран гэрээгээ байгуулах бөгөөд гэрээ байгуулагдсаны дараагаас эхлэн та бүх үйлчилгээгээ онлайн хэлбэрээр авах боломжтой юм.

ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ

  • Албан хүсэлт
  • Байгууллагын гэрчилгээний хуулбар
  • Батлагдсан гэрээ

Та өөрийн байгууллагын хэрэгцээнд тохирсон “Петровис карт”-ыг захиалах бол ЭНД дарж хүсэлтээ илгээнэ үү. 

Шинэ нийтлэлүүд