card

Нийгмийн хариуцлага

Петровис Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, байгаль орчин ан амьтан хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх, боловсрол, соёл урлагийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж дэмжин ажиллаж байна.

Бид орон даяар салбар нэгжтэй, үндэсний хэмжээнд тэргүүлэгч компани болохын хувьд бүх аймаг, сум суурин бүрд байрших өөрийн салбар, нэгжээр дамжуулан иргэд, хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж байна. Мөн улс орны өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан татвар, хураамж, шимтгэлийг хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шудрагаар төлж, улсын төсвийн бүрдүүлэлтэд бодитой хувь нэмрээ оруулан “Шилдэг татвар төлөгч байгууллага”, “Топ-100 аж ахуйн нэгж байгууллага”-аар удаа дараа шалгарч хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлан ажиллаж байна.