Түүхэн замнал
1907 оны зургаадугаар сарын 10-нд “Peking to Paris” авто ралли Бээжин хотод эхэлж наймдугаар сард Парис хотод өндөрлөжээ. Уралдааны маршрут Монгол орноор 750 км үргэлжилж Монголчууд анх удаа “Чийчаан” гэгч зүйлийг харсан төдийгүй Богд хаан өөрийн биеэр үзэж сонирхож байжээ.
1907 оны зургаадугаар сарын 10-нд “Peking to Paris” авто ралли Бээжин хотод эхэлж наймдугаар сард Парис хотод өндөрлөжээ. Уралдааны маршрут Монгол орноор 750 км үргэлжилж Монголчууд анх удаа “Чийчаан” гэгч зүйлийг харсан төдийгүй Богд хаан өөрийн биеэр үзэж сонирхож байжээ.
1910-аад оноос анх автомашин манай улсад нэвтэрч Өргөө-Хиагтын замаар Европ, Америк, Хятад улсын тусгай компанийн автомашинууд зорчих болжээ. Анхны автомашиныг Богд Хаан “Ford” компаниас захиалж байсан бөгөөд 1912 оны 11 дүгээр сард Нийслэл хүрээнд ирсэн түүхтэй.
1919-1925 онуудад АНУ-ын Байгалийн түүхийн музейн Рой Чепмен Эндрюсээр удирдуулсан Төв Азийн гуравдугаар экспедиц 7 автомашинтайгаар манай улсад нийтдээ 4 удаагийн судалгаа хийж байсан байна. Энэ хугацаандаа автомашин, техникт ашиглах шатахуунаа хөрш улсаас тэмээн жингээр тээвэрлэж байжээ.
1928-1932 онд “Союз нефть экспорт” нэгдэл өөрийн салбар нефтийн агуулах, колонкууд байгуулж байв.
1941 он хүртэлх хугацаанд улсын нефть бүтээгдэхүүний хангамжийн асуудал эрхэлсэн тусдаа байгууллага байхгүй байсан бөгөөд нефтийн нөөц, хангамжийг “Союз нефть экспорт” нэгдлийн төлөөлөгчийн газар хариуцаж, аймгуудад нефтийн агуулах, колонкууд байгуулж Монгол орныг шаардлагатай шатахуун, тосолгооны материалаар хангаж байжээ. 1941 оны 6-р сарын 30-ны өдөр Нефть Хангамжийн Хэлтэс байгуулагдав.
Монголд түүхий нефть хайх, олборлох, боловсруулах ажлыг эрхлэх “Монголнефть трест” -ийг 1949 онд байгуулж, Дорноговь аймгийн Зүүнбаян суманд нефть олборлох үйлдвэрийг 1950 оны 12-р сард ашиглалтад орууллаа. Уг үйлдвэрийг 1957 онд ЗХУ-аас манай улсад үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн бөгөөд үйлдвэр 1969 оныг хүртэл ажиллажээ.
Завхан, Хөвсгөл аймгийн хэрэгцээт шатахууныг тээвэрлэх автобазыг Хатгал суманд байгуулж, 600 м.куб багтаамжтай өөрөө явагч танкер авсан нь Хатгалаар авах шатахуун тосолгооны материалын нөөцийг нэмэгдүүлж, зардал хэмнэхэд өндөр ач холбогдолтой байв.
1962 оны 10-р сард Нефть хангамжийн төв баазад нефть бүтээгдэхүүний чанарт хяналт тавих анхны Лабораторийг байгуулжээ.
1978 оны 175 дугаар тогтоолоор Тээврийн яамны нефтийн хэлтсийг өргөтгөж бие даасан аж ахуйн тооцоотой “Нефть хангамжийн удирдах газар” -ыг байгуулсан. Тус газар байгуулагдсанаар улсын нефтийн хангамж, хадгалалт, тээвэрлэлт, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, нефть хангамжийн системийг цаашид хөгжүүлэхэд чухал үйл явдал болсон.
МУ-ын ЗГ-ын 1992 оны 33 дугаар тогтоолоор Нефть импорт хангамжийн нэгтгэлийг Нефть Импорт Концерн (НИК) болгон өөрчлөв. Энэ үеийг хүртэл аймгуудын нефть хангамжийн баазууд тайлан тэнцлээ бие даан гаргадаг, нефть баазуудын бүх үйл ажиллагааг аймгийн удирдлага удирдан, зохицуулдаг байлаа.
1997 онд Газрын тосны хайгуул хийж байсан АНУ-ын “Соко Тамсаг Монгол” компанийн Тосон-Уулын XIX талбайн Тамсагийн сав газрын хайгуулын Гуравдугаар цооногоос 2421 метрийн гүнээс өдөрт 1500 баррель газрын тос байгалийн даралтаар оргилон гарав. 1998 оноос Монгол Улс анх удаа газрын тос экспортолж эхэлж байжээ.
Петровис ХХК нь 1997 онд 3 хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд захирлаар нь 1990-1996 онуудад НИК ХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ж.Оюунгэрэл ажиллаж байжээ. Петровис ХХК нь Монгол улсын нефтийн салбарын анхны хувийн хэвшлийн компани болж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Шатахуун түгээх станцын дэргэдэх Зам зуур минимаркетийг ашиглалтад оруулж хэрэглэгчдэд үйлчилж эхэлсэн.
Петровис Карт ХХК 2003 оны 6-р сард байгуулагдан, жижиглэн борлуулалтын сүлжээнд цахим картын системийг нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн төдийгүй компанийн санхүүгийн төлбөр, тооцоог хөнгөвчилсөн дэвшилтэт үйлчилгээ болсон.
2004 онд Төрийн өмчийн хорооноос “НИК” ХК-ийг хувьчлах олон улсын тендерийг 2 удаа зарлажээ. Хоёр дахь удаагийн тендерт гадаад, дотоодын 4 компани өрсөлдсөнөөс “Петровис” ХХК шалгарч, хувьчлан авснаар улс орныг бүхэлд нь хамарсан өргөн сүлжээ бүхий 19 Нефть хангамжийн салбар, 400 ШТС, 2000 гаруй ажиллагсадтай зах зээлд тэргүүлэгч, үндэсний хэмжээний компани болж чадсан.
Бид Монголдоо нефтийн хангалттай нөөц илрүүлж, улс орноо эрчим хүч, нефтийн хувьд хараат бус болгохын төлөө нефтийн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах Петроматад ХХК-ийг 2004 оны 12-р сарын 31-ны өдөр байгуулав. “Петроматад” компани нь Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа худалдаалж буй Монголын эзэмшил давамгайлсан анхны компани болж чадсан.
Монгол улсын Стандарт, хэмжил зүйн газраас “Петровис”, “НИК” ХХК-ийн Толгойт дахь лабораторит “Газрын тосны бүтээгдэхүүний чанарын улсын итгэмжлэгдсэн лаборатори” -ийн эрх олгосон.
“Петровис” ХХК байгуулагдсаны 10 жилийн ойгоо угтаж 2007 онд Олон улсын Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлсэн нефтийн салбарын анхны компани болсон.
2013 онд Монголд анх удаа бүрэн автомат, олон улсын стандартыг хангасан, хүчин чадлаараа улсын хэмжээнд хамгийн том буюу 44.0 сая литр багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, түгээх зориулалттай “Шинэ толгойт” агуулахыг ашиглалтад оруулж, газрын тосны бүтээгдэхүүний салбарт шинэчлэл хийсэн.
Петровис Групп нь 2019 онд ISO 9001:2015 - Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001:2015 - Байгаль орчны удирдлагын тогтолцоо, ISO 45001:2018 - Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үйл ажиллагааны 55 нэгжид нэгдмэл байдлаар нэвтрүүлсэн нефтийн анхны компани болов.
Олон улсын стандартыг Монголд нэвтрүүлсэн, автомашинтайгаа үйчлүүлдэг “Charge Yourself” уриатай 24 цагаар ажиллах С-24 Конвениенс дэлгүүрийг нээв.
2020 онд Монголд анх удаа цахилгаан автомашин түргэн цэнэглэх станцыг ашиглалтад оруулав. Энэхүү түргэн цэнэглэгч нь цахилгаан автомашиныг 15-30 минутад бүрэн цэнэглэх хүчин чадалтай.
Баруун бүсийн хэрэглэгчдээ тасалдалгүй, найдвартай шатахуунаар хангахын тулд 2020 оны 5-р сард Баян-Өлгий агуулахыг шинээр ашиглалтад оруулав.
Уг агуулах нь 2500 м3 багтаамжтай сав парк, 21*7 м хэмжээтэй ачих буулгах эсткад, 300м3 багтаамжтай бетон ууршуулах талбай, дөрвөн төрлийн газрын тосны бүтээгдэхүүн хүлээн авах болон, зэрэг ачих технологитой. “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах технологийн байгууламж, техникийн ерөнхий шаардлага MNS 5746:2007, Газрын тосын бүтээгдэхүүний галын аюулгүй байдлын MNS:5282:2003 болон Галын аюулгүйн БНБД 21-03-04 зэрэг шаардлагуудыг бүрэн хангасан агуулах юм.
Петровис Групп нь 2022 онд олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Австрали Шинэ Зеландын JAS - ANZ итгэмжлэлтэй, Австралид төвтэй TQCSI.Mongolia компанийн ISO стандартын баталгаажуулалтад хамрагдаж ISO стандартыг нэвтрүүлснийг нотолсон гэрчилгээгээ хүлээн авсан билээ.
ISO стандартын Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO9001:2015, ISO14001:2015, ISO45001:2018 стандартуудыг нэгдмэл байдлаар үйл ажиллагаандаа нэвтрүүлж, гуравласан стандартын гэрчилгээгээ 4 дэх жилдээ амжилттай баталгаажуулж гэрчилгээгээ гардан авсан юм.
ISO стандартын Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO9001:2015, ISO14001:2015, ISO45001:2018 стандартуудыг нэгдмэл байдлаар үйл ажиллагаандаа нэвтрүүлж, гуравласан стандартын гэрчилгээгээ 4 дэх жилдээ амжилттай баталгаажуулж гэрчилгээгээ гардан авсан юм.
Ийнхүү бид нийгмийн хариуцлагын тулгийн гурван чулуу гэгддэг гурван төрлийн ISO стандартуудын баталгаажуулах аудитад дахин амжилттай тэнцсэнээр хэрэглэгчдэдээ хамгийн чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг, компанийн ажилтнуудынхаа хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэлийг хянаж, гүйцэтгэлээ тогтмол сайжруулдаг мөн хүрээлэн буй орчноо хамгаалж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг болохоо ийнхүү дахин баталгаажууллаа.
2021 онд Петровис групп эрхэм үйлчлүүлэгч, жолооч нарынхаа хэрэгцээг хангаж, ая тухтай үйлчлүүлэх боломжийг хангахын тулд Улаанбаатар хотын 18 шатахуун түгээх станцын дэргэд CU сүлжээ конвениенс дэлгүүрийг нээлээ. Ингэснээр Петровисийн шатахуун түгээх станцуудад түшиглэсэн CU нэрийн дэлгүүрээр үйлчлүүлж, олон төрлийн урамшуулалт бараанаас худалдан авалт хийх, хэрэглэгчдийн сонголтыг нэмэгдүүлж, ая тухтай, найрсаг үйлчилгээг улам ойртууллаа.
2004 онд “Петровис” ХХК нь Төрийн өмчийн хорооноос зарласан “НИК” ХК-ийг хувьчлах олон улсын тендерт өрсөлдөн шалгарч, хувьчлан авснаар үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн парк шинэчлэлт, хөрөнгө оруулалт, шинэ техник технологийг байнга нэвтрүүлсээр ирлээ. Түүнээс хойш энэ хугацаанд нийт 360 шатахуун түгээх станцыг технологийн иж бүрэн шинэчлэлт, 205 шатахуун түгээх станцыг шинээр барих ба нүүлгэн шилжүүлж, 300 гаруй шатахуун түгээх станцад их засвар шинэчлэлтийг хийж, иж бүрэн газрын тосны бүтээгдэхүүний зургаан агуулах барьж, бүрэн автомат Шинэ Толгойт агуулахыг ашиглалтад оруулж, гурван төрлийн ISO стандартыг нэгдмэл байдлаар нэвтрүүлэн, 334 автоцистернд парк шинэчлэлтийг хийн нийтдээ 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийжээ.
2022 онд НИК компанийн түүхт 80 жилийн ой тохиолоо. Эдийн засгийн суурь, хөгжлийн үндэс болсон Газрын Тосны салбар үүсэж хөгжсөн түүхтэй манай компанийн түүх салшгүй холбогддог. Тиймдээ ч энэ салбарын хөгжлийг түүчээлэн эдийн засгийн үр өгөөжтэй ажиллахад бидэнтэй хамт хөгжил түгээх их үйлсэд хөдөлшгүй 80 жилийн түүхийг бичилцсэн хүндэт хэрэглэгч үйлчлүүлэгчид, үе үеийн хамт олон, харилцагч байгууллагуудынхаа хамтаар бид ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Түүнчлэн түүхт ойн жилийн хүрээнд компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, улс орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, нийгэмд эерэг нөлөөлөл бүхий олон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин, хамтран ажилласан түүхт ойн жил байлаа.
Шинэ нийтлэлүүд
Шинэ
2024-12-30
Петровис Групп “Оны шилдэг Энтрепренер ААН”-ээр тодорч, "Меркури" мөнгөн цомын эзэн боллоо
2024-12-30
Петровис Групп “Энтрепренер 2024” оны Шилдэг Аж Ахуйн нэгжийг шалгаруулдаг ёслолын арга хэмжээнээс "Шилдэг 10 ААН"-ийн нэгээр шалгарлаа.
Цааш унших
Шинэ
2024-11-15
ПЕТРОВИС ГРУПП-ийн салбар компаниуд ТОП 100 ААН-ээр шалгарч амжилтаа бататгалаа
2024-11-15
МУ-ын 2023 оны ТОП-100 ААН-ээр Петровис Группийн салбар компаниуд шалгарлаа
Цааш унших
Шинэ
Петровис Группийн хамт олон нэгдэн 2024 оны 10-р сарын 22-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Жаргалант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Инчон мөрөөдлийн цэцэрлэг”-т 600 ширхэг шинэс мод тарьж, суулгалаа
Цааш унших