Салбар компаниуд
Петровис ХХК нь анх 1997 онд газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.
Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний үйл ажиллагааг зохицуулах албан ёсны байгууллага 1941 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Нефть хангамжийн хэлтэс” нэртэй анх байгуулагдаж байжээ. Манай оронд анх хөдөлгүүрийн дуу хүнгэнэн ассан цагаас энэ салбарын түүхийн эхлэл тавигдсан бөгөөд газрын тосны салбарын үе үеийн мэргэжилтэн, ажилтнуудын хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр НИК компани хөгжлийг түүчээлэн 80 жилийг үдээд байна.
“Петростар” ХХК нь Петровис Группийн Улаанбаатар хот болон орон нутаг дахь жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагааг хариуцан ажилладаг охин компани юм. Бид хэрэглэгчдэдээ өндөр чанартай А80, АИ-92, АИ95, АИ98 автобензин, евро-5 стандартын болон энгийн дизелийн түлшийг бөөнөөр болон орон даяар байрлах шатахуун түгээх станцаараа дамжуулан найдвартай, шуурхай хүргэж байна.
“Петровис Трейдинг” ХХК нь томоохон харилцагч, компаниудын нефть бүтээгдэхүүний хангамж, үйлчилгээг дагнан хариуцах зорилгоор 2007 онд байгуулагдсан. Бид уул уурхайн “Оюутолгой”, “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” төслүүдийн шатахууны хэрэгцээг логистик үйлчилгээгээр хангаж ажиллахаас гадна тухайн төслийн хүрээнд хийгдэж буй эрчим хүч, барилга угсралт, тээвэр, замын компаниудын шатахууны хангамжийг хариуцан, амжилттай нийлүүлэн ажиллаж байна.
Петровис тос ХХК нь 2004 онд байгуулагдсан, дотоодын зах зээл дээрх тос тосолгооны бүтээгдэхүүний борлуулалтын хамгийн том сүлжээ юм. Бид чанар, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Exxon Mobil” компанийн Mobil, мөн ОХУ-ын Sintec, LukOil брэндийн албан ёсны дистрибьютер бөгөөд тус брэндүүдийн тос, тосолгооны материал, хөргөлтийн шингэн, автохимийн бүтээгдэхүүнийг Монгол орныг хамарсан хамгийн өргөн сүлжээгээрээ борлуулан хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Петровис Групп нь Монголдоо нефтийн хангалттай нөөц илрүүлж, улс орноо эрчим хүч, нефтийн хувьд хараат бус болгох зорилгын төлөө нефтийн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах Петроматад ХХК-ийг 2004.12.31 өдөр байгуулсан. “Петроматад” компани нь Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа худалдаалж буй Монголын эзэмшил давамгайлсан анхны компани болж чадсан. Өнөөдрийн байдлаар Бүтээгдэхүүн хуваах гэрээт газрын тосны Матад-ХХ, Богд-IV, Онги-V талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж, 2 ба 3 хэмжээст чичирхийллийн судалгаа хийж, хайгуулын 4 цооног өрөмдөөд байна.
Юнигаз ХХК нь 2004 оноос эхлэн Монгол улсын зах зээлд шингэрүүлсэн нефтийн хийг тээврийн хэрэгсэл, үйлдвэр үйлчилгээ, нийтийн хоолны салбарт нэвтрүүлэх, шингэрүүлсэн нефтийн хийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор байгуулагдсан хийн түлш, импортлон борлуулагч ууган компани юм. Бид Монголын томоохон сүлжээ ресторан, худалдааны төвүүд, үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан хийн хангамжийн угсралтын ажлыг гүйцэтгэн, чанартай хийн түлш нийлүүлэн ажиллаж байна.
“Петротрак” ХХК нь Петровис Группийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар 2013 онд байгуулагдсан. БНХАУ-ын BEIBEN TRUCK компанийн албан ёсны дистрибьютер бөгөөд хүнд даацын автомашин, сэлбэг, дугуйн худалдаа болон хүнд даацын автомашины суурин ба явуулын засвар үйлчилгээ, ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Шинэ нийтлэлүүд
Шинэ
2024-11-15
ПЕТРОВИС ГРУПП-ийн салбар компаниуд ТОП 100 ААН-ээр шалгарч амжилтаа бататгалаа
2024-11-15
МУ-ын 2023 оны ТОП-100 ААН-ээр Петровис Группийн салбар компаниуд шалгарлаа
Цааш унших
Шинэ
Петровис Группийн хамт олон нэгдэн 2024 оны 10-р сарын 22-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Жаргалант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Инчон мөрөөдлийн цэцэрлэг”-т 600 ширхэг шинэс мод тарьж, суулгалаа
Цааш унших
Шинэ
2024-10-30
Петровис Группийн хөрөнгө оруулалттай Петроматад компани газрын тос олборлож эхэллээ
2024-10-30
Петроматад компани газрын тос олборлож эхэллээ
Цааш унших
Шинэ
2024-10-23
ПЕТРОВИС ГРУПП болон UBCAB ХХК хамтран жолооч нарт зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
2024-10-23
Орон даяар хамгийн өргөн сүлжээтэй Петровис Групп болон такси үйлчилгээний хамгийн олон жолоочийг нэгтгэсэн Юбикаб ХХК нар хамтран ажиллахаар боллоо. Өнөөдөр тус хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээ Петровис Группийн шатахуун түгээх станцын 29 дүгээр салбар дээр зохион байгуулагдсан юм.
Цааш унших